Сэрэмжлүүлэг: Хүүхдийнхээ регистрийн дугаарыг танихгүй хүнд бүү өг
Өнөөдрийн гол сэдэв бол цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл эхэлсэн явдал байв.

Жилийн жилд хэдэн зуун мянган хүүхэд цэцэрлэггүй гэртээ  үлддэг нь үнэн. Энэ жил нийт хүүхдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн судалгааг Нийслэлийн боловсролын газраас гаргасан байгаа юм. Тэгвэл өнөөдөр тус газрынхан утасны дуудлагад дарагдаж өнжжээ. Завсар зайгүй хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар эцэг эхчүүд утас цохиж байна гэнэ.

Түүнээс гадна нэгэн сэрэмжлүүлэгийг хүргэхэд цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотойгоор танихгүй хүнд хүүхдийнхээ регистрийн дугаар бүхий мэдээлэл өгөхгүй байхыг анхаараарай эцэг эхчүүдээ.

Өөрсдөө интернет ашиглаад бүртгэл хийж чадахгүй юмаа гэхэд ойр тойронд тань хамаатан садан болон интернет ашиглах хэмжээний мэдлэгтэй хүүхдүүд олон бий. Тэд нараар бүртгэл хийлгээрэй. Огт таньж мэдэхгүй хүнд хүүхдийнхээ мэдээллийг алдаад дараа нь тийм юм боллоо ийм юм боллоо гэхвий. Цаагуур нь хүний зовлонгоор жаргагчид олон байгаа шүү. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг зөвлөе.  
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-26 06:50:13
    хүний зовлонгоор жаргагчид олон хүнийг ээ цаакалж өгөөч Ерөнхийлөгч 17 чингэлэг спиртийн луйварчаан.
    103.26.195.155
    Мэдэгдсэн Хариулах