Тоног төхөөрөмжөө үерийн усанд автуулсан ХСҮТ-ийн удирдлагуудад хариуцлага тооцно
Нийслэлд 10 гаруй хоног үргэлжилсэн их бороо үерийн улмаас ХСҮТ-ийн зооринд цоо шинээрээ хав дараатай байсан туяа эмчилгээний аппарат гэмтэж эмчилгээнд хэрэглэх боломжгүй болсон талаарх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр сенсааци дэгдээгээд байна.

Түүнчлэн улсаас 400 сая төгрөг гаргаж засварлах шаардлагатай гэсэн мэдээлэл ч чих дэлсэв. Үүнийг нь зарим нэгэн нь эсэргүүцэж даварсан удирдлагууд нь өөрсдөө завсарлуулах мөнгөө гарга гэж хүртэл загнаад авсан юм. 

Тус эмнэлгийнхний өөрсдийн буруугаас болж аппаратаа усанд автуулж норгосон гэж шүүмжлэгчид байгаа ч нөгөө талд хорт хавдартай өвчтөнүүд яах вэ гэсэн түгшүүр ч байна. Тэгвэл үерийн буруугаас болж эмнэлгийн зоорь тэр чигтээ усанд автсны бурууг хэнээс хайх вэ, хариуцлагыг хэн хүлээж үүрэх вэ гэдэг асуудал гарч ирсэн байгаа юм. 

Харин өнөөдөр тус эмнэлэг дээр салбарын сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэж өглөө.

Тодруулбал, шугаман хурдасгуурт туяа эмчилгээний хоёр аппарат болон бусад тоног төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж Австри улсын экспортыг дэмжих нөхцөлтэйгээр олгожээ.

Гэрээгээр 2014 онд ирсэн аппаратууд шинэ өргөтгөлийн зоорийн давхарт шаардлага хангасан байшин баригдах хүртэл ХСҮТ-д тусдаа агуулахад хадгалж байсан аж. Туяа эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг ХСҮТ-д суурилуулах ямар ч боломжгүй. Учир нь уг төхөөрөмжийг хуучин зооринд буюу  2.5 метр өргөнтэй бетонон ханын дунд байрлуулах зориулалттай аж. Энэ дагуу хавдрын эмнэлгийн өргөтгөлд зориулалтын зоорийг барьсан байна. 
 
Ингээд дараах удирдлагууд ийм тайлбар хийлээ.
 
Д.Сарангэрэл: Эмнэлгийн тохижилтын явцад НАЗХГ хяналт тавиагүй учир зохих хариуцлага тооцох ёстой
 
 
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Долдугаар сарын 10-нд хүчтэй аадар бороо орсны улмаас ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын хонгил руу ус орсон. ХСҮТ-ийхөн болж бүтэхээрээ ажилласан. Эмнэлэгт бүрт гамшгийн алба ажилладаг. Энэ бол гамшгийн албаны үүрэг байсан. Долдугаар сарын 09-ний өдөр хавдар судлалын төвийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.  Одоогоор хохирлыг эцэслэн тогтоогоогүй байгаа. Энэ долоо хоногт дүгнэлт гарна. Гол, гол тоног төхөөрөмжүүд сав, боодолтойгоо байгаа учраас айхтар хэмжээний хохирол учирсан гэж үзэхгүй байна. Норсон хоёр тоног төхөөрөмжийн суурь бий. Эмнэлгийн тохижилтын явцад Нийслэлийн авто замын хөгжлийн газар хяналт тавиагүй.

Эмнэлгийн тохижилтын явцад ХСҮТ-ийн урд хэсэгт тавьсан замд ус зайлуулах суваг шуудуу хийгээгүй учраас үерийн ус хонгил руу орж ирсэн. Тиймээс тохижилтын ажлыг хийсэн, зам барьсан компани, үүнийг хүлээж авсан Нийслэлийн авто замын хөгжлийн газар, болон Улсын комисс дутуу барилга байгууллага хүлээж авсан.

Тиймээс зохих хариуцлагаа хүлээх ёстой. Тэрнээс биш эмнэлгийн ажилтнуудад буруу өгөх нь учир дутагдалтай. Хэрвээ ус зайлуулах суваг шуудуу байсан бол ийм асуудал гарахгүй байх байсан. Тухайн үед шуурхай арга хэмжээ авснаар тоног төхөөрөмжүүдээ холдуулж чадсан. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуураад байгаа шиг долоон сая еврогийн төхөөрөмж эвдэрч улсад их хэмжээний хохирол учирсан зүйл тогтоогдоогүй байгаа гэдгийг хэлмээр байна.

Гэхдээ энэ явдлыг ЭМЯ-ндаа өгөөгүй. Эмнэлгийн орлогч дарга нь сошиалаар шоконд орсноо бичсэн байсан. Тиймээс холбогдох удирдлагууд болон эмнэлгийн эзэнд ч хариуцлага тооцно.  Яагаад гэвэл бороо шорооны үед салбар яамандаа шуурхай мэдээлэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлээгүй.  Хариуцлагагүй хандсан учраас тодорхой хариуцлага хүлээлгэх болно.

Өнөөдөр хэвлэлээр ярьж бичээд байгаа шиг 400 мянган ам.долларын хохирол гарсан гээд байна. Ийм хэмжээний хохирол гараагүй. Өөрөөр хэлбэл, тогтоогдоогүй байна. Тоног төхөөрөмж суурилагдаагүй зөвхөн суурь нь суурилагдсан байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс ХСҮТ-ийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж доголдсон зүйл байхгүй” гэлээ.
 
Ж.Чинбүрэн:Би хариуцлага тооцоход бэлэн
 

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Одоо бид нарын байгаа энэ хэсэгт шинэ технологийг суурилуулахаар шинэ суурь мехназмыг байруулахаар бэлтгэж байна. Харин аппаратууд маань хайрцаг савтайгаа лазтайгаа хэвээрээ байгааг харж байгаа байх. Угсралтын ажил явагдах бэлтгэл ажлууд хийгдэж байсан юм. Туяа эмчилгээ гэдэг хүчтэй цацраг идэвхт туяа ялгаруулж хүний хорт хавдрыг эмчилдэг учраас энэ хэсэг аюулгүй байдал талаасаа туяаны цацраг гадагшаа цацрахгүй байх ёстой. Энэ өрөөнүүдийн хаалга хийгдээгүй бэлтгэл ажил явагдаж байгаа. Хаалгаар дамжиж шагайны хэмжээнд хүрэх ус орж ирсэн учраас зоорийн давхрага буюу функер рүү ус ороод 10 гаруй тоннын жинтэй тоног төхөөрөмжийн суурь усанд автснаас аппарат нь усанд автаагүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй” гэв.

-Ус орсноос үүдэлтэй учирсан хохирлын хэмжээг урьдчилан гаргасан уу?

-Хохирлын хэмжээг гаргаагүй байна. Энэхүү төхөөрөмжийг нийлүүлэгч компани болох “Вамед инженеринг” үйлдвэрлэгч компанитай ямар ямар эд ангиуд юуг нь солих шаардлагатай вэ гэдгийг тооцоололыг гаргаж дуусаагүй байна.

-Тэгвэл 400 сая төгрөгөөр засварлана гэсэн тооцоо судалгааг хэн хаанаас гаргаад ирсэн юм бэ?

-Манай инженер үйлдвэрлэгч компанийн инженерүүдтэй утсаар холбогдож ийм юм болсон талаараа ярьсан. Хэрвээ тэр усанд автсан сууриа бүхлээр нь солих юм бол 200 мянган ам.долларын өртөгтэй гэсэн юм билээ. Гэхдээ бүтнээрээ солигдох уу, хэсэгчлэн засварлах уу гэдэгт тооцоо судалгаа хийнэ гэсэн аман яриа болохоос албаны тооцоо судалгаа бишээ.

-Аппарат бол хэвийн ажиллах боломжтой юм байна. Зөвхөн суурь нь усанд автаж эвдрэл үүссэн гэж ойлгож болох уу?

-Аппарат нь хайрцаг савандаа хэвээрээ байгаа ямар нэгэн гэмтэл гараагүй. Суурь засварлагдчих юм бол ажиллагаанд оруулна. Гэхдээ энэ байшин ашиглалтад орж байж аппарат ашиглалтад орох юм шүү. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар шалтгааны улмаас ус орсон талаар нарийн судалж тодорхой дүгнэлтийг гаргах байх.

-Олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байгаа. Та нарыг харсаар байгаад эмнэлгийн зоорио усанд автуулж аппаратын сууриа эвдэлж, улсаас мөнгө гаргуулах гээд байна гэсэн хардлага байна?

-Үер усны асуудал үнэхээр хэцүү юм байна шүү дээ. Зам дээр хуралдсан их хэмжээний ус юу юугүй урсаад ороод ирсэн. Ажлын өдөр байсан. Манай ажилчид өдрөөс орой 23.00 цаг хүртэл усыг шавхаж гаргасан. Тэрнээс хойш борооны ус ороогүй байна.

-Үерийн усны улмаас туяа эмчилгээний аппарат эвдэрсэн талаараа хамгийн түрүүнд салбар яамандаа мэдэгдээгүй. Орлогч дарга тань олон нийтийн сүлжээнд дэлгэж тавьсан гэх асуудалд удирдлагуудад хариуцлага тооцно гэж сая мэдэгдлээ?

-Үер ус орж ирсэн талаар протоклоор мэдэгдээгүй нь бидний буруу. Өчигдөр ч бидэнд сайд өөрөө хэлсэн. Тиймээс бид хариуцлага тооцоход бэлэн.

-Эвдэрхий аппарат авчихаад үерийн усаар далимдуулж шинэчлэх гэж байна гэсэн мэдээлэл ч байна?

-Тэр бол популизм хийж байгаа хүмүүс л гэж ойлгоно.
 
Д.Баярболд: Эцсийн байдлаар дүгнэлт гаргахаас урьдчилсан байдлаар гаргахгүй 
 

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Энэ асуудалда Засгийн газраас болон МХЕГ холбогдох газруудаас оролцсон нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Хоёр хоногийн өмнө эмнэлгийн бүх барилгын үзлэг төлөвийг хийсэн. Одоо батлагдсан зураг төсөл, улсын комиссын үйл ажиллагаа захиалагч болон захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн байгууллагуудыг ямар үүрэгтэй оролцсон бэ гэдэг дээр ажиллаж, холбогдох мэргэжилтэн албан тушаалтнуудтай уулзаж тодруулга авсан. Урьдчилсан байдлаар дүгнэлт гаргахгүй. Эцсийн байдлаар бүх бичиг баримт, бодит байдлыг харьцуулсан байдлаар дүгнэлт гаргана. Барилгын төлөв байдалтай танилцаад явж байхад нэлээд олон зөрчил дутагдал гарч ирж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-28 07:02:29
    Сайдаа Халдвартын Нямхүүг бас зайлуулаа 13 жил удирдаад ХӨСҮТ сүйрлээ. Нүдээ нээгээд зоригтой шийдвэр гаргал да Монгол Төрийн төлөө та. Бид таньд итгэж байна.
    103.10.21.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-26 17:10:36
    Наад орготголд чинь овчтон хэвтэж болох уу? Тун удахгуй нурах юм биш уу! Ийм барилга барьж хулээж авч бгаа ш дээ. Чинбурэнгийн буруу бна уу? Бхгуй .
    66.181.160.24
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-26 13:22:05
    caid chavgantsad ch gesen hariutslaga tootsoh heregtei teneg avgsi mergejliin bish hun said bolood bhdaa yadagiin
    103.212.119.63
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-26 05:27:04
    хоёргүй сэтгэлээр хандах дарга алга уу Сарангэрэлээ наад даргаа солиоч дээ ажил хийх чадваргүй юм биш үү өөр сэтгэлтэй аж ахуйч хүн байж л таараа
    64.119.23.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Нохой сүүлээ ... 2018-07-26 05:00:00
    Сарангэрэл сайд: Эмнэлэгийн удирдлагуудад хариуцлага тооцно. Эмнэлэгийн дарга Чинбүрэн: Би хариуцлага тооцоход бэлэн Монголын өнөөгийн жинхэнэ дүр төрх
    202.21.103.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-07-26 01:43:15
    Байгин зам барихад эмч юугаа мэлэхэв дэ. Хүлээж авсан газар нь барьж өгсөн компани заавал хариуцлага хүлээх хэрэгтэй
    122.201.24.70
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-07-26 01:42:55
    uwchtun taiwan hewteh bolomjgui us duslaatai yawah gazar baihgui shaham huwinsaw tawiastai heden ajilchid ni horoonii us zuuz shal archsaar guigeed hetsuu l yum...
    59.153.112.226
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-07-26 01:25:45
    Said Sarangerlee chi Bi hariuzlaga toozuulaad Saidiin suudlaa ogyoo gej heleech !!
    139.5.218.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Nus 2018-07-25 22:02:09
    Bid xariutslga tootsox bi xariutslagaa uureed uxamsrlaad ogtsorxod belen gej xelj sur!! Ajliin udur baisan ... gadnii niigemlgiin shagnal avchaad ssiddaa unsul...
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Lhkagva 2018-07-25 14:58:35
    Said darga Ali Ali ni buruutai bugdiig ni zailuulaach humuus asuusan Bna lee shuu dee huuchin apparat uu gej Iim yaria bainga garaad bgaa shuu dee
    64.119.18.109
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-25 13:49:43
    Setguulch emee uuruu ogtsoroo. Chinburen mongol hund heregtei. Ta bol esgii hiih gaxar nohoi hereggui gegcheer eruul mendiin salbart gai bolson avgai
    64.119.27.227
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-25 11:55:53
    ашиглахгүй юм чинь гадаадын буурай оронд зарчих.
    64.119.20.40
    Мэдэгдсэн Хариулах
  • за зайлаа 2018-07-25 11:55:34
    хуц шууд даргыг нь шоронд хий гэртээ ус гоожиж байна уу гээд шалгадаг ш дээ хэдий болтол эмнэлгийн менежмент мэдэхгүй эмч нарыг даргаар тавьсаар байхуу
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-25 10:57:44
    Энэ хүүхэд сайн эмч,мэргэжлийнх нь ажлыг хийлгэлгүй цүнх бариулаад дарга болгосон нь алдаа,200 мянган доллар нь 500 сая төгрөг нэг эмнэлгийн жилийн төсөв
    103.57.92.131
    Мэдэгдсэн Хариулах
  • шударгыг хүсэгч 2018-07-25 10:37:19
    стандарт бус барилга, байгууламж барьсан, хүлээж авсан, хадгалж чадаагүй, удирдлагадаа мэдэгдээгүй гээд л шат шатандаа олон хүнд хариуцлага тооцох хэрэгтэй байн...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-25 10:02:43
    Хэдэн зуун сая доллорын үнэтэй тоног төхөөрөмжийг хадгалж чадаагүй хүнд нь хариуцлага тооцож байна гээд ажилаас нь халах чухал биш . Улсыг хохиролгүй болго.
    64.119.18.246
    Мэдэгдсэн Хариулах
  • ❗️❗️❗️ 2018-07-25 09:45:43
    Чинбурэнд хамгийн туруун хариуцлага тооцвол зуйд нийцнж❗️❗️❗️
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • татвар төлөгч бөгөөд сонгогч 2018-07-25 08:45:08
    2014 онд авчаад 4 жил зүгээр л хадгалж байдаг дуракууд. Татвар төлөгчдийн мөнгө хайран, хавдар тусчихаад эмчилгээ авч чадалгүй өнгөрч буй хүмүүсийн амь хайран. ...
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Тооц 2018-07-25 08:41:37
    Тооцуулахад юмуу тооцоход гэвэл өөрөө бултахаар.
    202.179.25.183
    Мэдэгдсэн Хариулах