Цайныхаа дээжийг халуунаар нь өргөж болохгүй
Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог.

Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.

Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.

Энгийн хирнээ маш хүчтэй засал  гэж үздэг. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн аж.

Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнцөд  ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. 

Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгье.

Долоон бурхан одны тэгширдэг цаг:

Зун: 02:30 – 04:30

Намар: 21:30 – 23:30

Өвөл: 19:00 – 20:30

Хавар: 0:30 – 02:30

Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.

Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг:

Цайны дээжний өргөл /Өвөг дээдэстээ өөрсдийгөө таниулах/
Үе үеийн өвөг дээдэс минь
Хөх мөнгөн тэнгэр эцэг минь
Хөрст алтан дэлхийн эх минь
99-н тэнгэр минь
33-н хурмаст минь
Уул усны эздүүд минь
Ураг төрлийн онгодууд минь
Өвгөн буурал аав минь
Эмгэн буурал ээж минь
Харсан даасан тэнгэрүүд минь
Хар лусын савдгууд минь
Атаа таван тэнгэр минь
Та бүхэндээ ............. жилтэй ................ овогтой ............ 
Цайныхаа дээжийг өргөж байна.

 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • harin yasan teneg boloo be?Ta nar mini.. 2018-07-25 18:46:14
    harin ee!!!21 zyynd byyr ch teneg boloh ch gej dee!!hymyys mini?bid zebhen ene 21 zyynd amidarch baigaa ard tymen bis yum asan?yasan arbin teneg boloo be?ta nar...
    83.205.199.57
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-25 11:31:32
    цай майгаа өргөмөөр байгаа бол............ хүүхэд настай хүнд ганц халуун савтай цай чанаад өгчвөл дээр. сардаа 8, 15ны нар саранд цайгаа гадааа гарч байгаад ...
    64.119.20.40
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-07-25 10:41:18
    21 р зуунд ийм юм бичиж зөвлөөд суух ч гэж 40 литр цай шившиж асгаад ч амьдрал тэгширнэ гэж байхгүй. Хүний цонх машин бузарлаж хүний хараал идэж бүр дордоно
    64.119.18.185
    Мэдэгдсэн Хариулах
  • davarsan yumnuud  2018-07-25 08:42:00
    mashinii deerees ingej zavaan zuil asgaj buzarlahaa boliochee. esvel ger horoololdoo amidraad tendee orgoj baival yasan yum.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах
    • Shinigami  2020-04-09 07:34:04
      Hyts chi yugaa meddiin pizdaa teneg ats ve
      172.69.23.18
      Мэдэгдсэн Хариулах