З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг шүүх хурал өнөөдөр Сонгионхайрхан дүүргийн шүүхэд 09.00 цагаас эхлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас ирэх наймдугаар сарын 06 хүртэл хойшилжээ.
 
Өнөөдрийн хуралд З.Баянсэлэнгэ өөрөө ирээгүй бөгөөд өмгөөлөгч нь ирээд шүүгдэгчдэд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул ийнхүү хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ.

Хэргийн тухайд З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгасан юм. 

Тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж дуусаад прокуророос шүүхэд шилжүүлсэн байсан юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ооо 2018-07-26 01:02:50
    Сайдынхаа суудлын мөнгийг олох гэж ажилласан юм уу. МАХН гишүүддээ мөнгө олоод ир гээд байнга шахалт үзүүлээд хэцүү байдаг гэсэн. Энхбаяр хариуцлага хүлээх ёсто...
    66.181.160.76
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2018-07-26 09:03:18
      Монголчууд хийхээсээ өмнө бодож тунгааж байхгүй бодолгүй шууд дайрдаг...
      124.158.113.3
      Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-25 11:43:19
    мэдээж БАЛАЙшАЛБААГ авгай ш дээ. тэр үед нь мэдээтэй бай гээ дл байсан түй тоогоогүй
    64.119.20.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-25 08:15:03
    ийм новшийн авгай монголын төрд шургалсан байж дээ
    202.131.243.162
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2018-07-26 09:01:36
      за өөрсдөө сонгож гаргаж суулгачаад дараа нь хүнийг битгий тэгэж гоочлоод бай.
      124.158.113.3
      Мэдэгдсэн Хариулах
  • Kkk 2018-07-25 07:34:02
    Hogiin hulgaich ard tumnii toloo geed l hooloigoo tasartal orilsondoo!!!!!!
    99.67.164.183
    Мэдэгдсэн Хариулах
  • njuty 2018-07-25 05:52:40
    Улс төрийн нам гэдэг улс оронд гай тарьсан байгууллага чухам ямар хүнийг ямар журмаар төрд шургалуулаж яаж хохирол учруулдагын сонгодог жишээ
    103.57.92.239
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-25 03:36:41
    Энэ авгайг сайн шалга. Барилгачдын 90 жилийн хандивийг хааш нь авч идсэн бэ?
    66.181.168.83
    Мэдэгдсэн Хариулах