АТГ-аас 753 холбогдогчтой 602 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс энэ оны эхний зургаан сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 552 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 342-оор их буюу 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

 Хүлээн авсан 552 гомдол, мэдээллээс 287 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 209 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 45 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Одоо 31 гомдол ажиллагаанд шалгагдаж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 753 холбогдогчтой 602 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 432 хэргээр буюу 3,5 дахин өсчээ.

Үүнээс 84 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 175 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 21 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 2 хэргийг түдгэлзүүлж, одоо 320 эрүүгийн хэрэг шалгаж байгаа аж.

Эдгээр 320 хэргийн 289 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 31 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Энэ сард мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 47 хувийг шийдвэрлэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.