Даншиг наадмын хөтөлбөр

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна.  

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

Ингээд наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.



Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-04 03:28:43
    манж амбаны наадам уу
  • санхүү 2018-07-25 14:13:05
    хэний мөнгөөр ингэж наадам хийгээд байгаа нь сонин байна ? арай татвар төлөгчдийн мөнгөөр биш байх гэж найдаж бна
  • Дампуурал!!! 2018-07-25 06:02:57
    Энэ жил Монголд өвөл болохгүй гэж Бурхан айлдсан шүү!! Наадаад наргиад байгаарай, яадгийм сайхан, монголчууд аа!!!!
  • зочин 2018-07-25 03:25:13
    энэ хөлгүй их найр наадам Mонгол улсыг минь мөхөөхнээ
  • pkxny  2018-07-25 02:04:25
    наадам хийгээд хийгээд , уул тахиад тахиад хөгждөггүй ээ.