Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс 70 км-ын зайд орших Ферм багийн Тахилтын хөндлөн хэмээх газар нутаглаж байсан малчин С.Мөнх-Эрдэнийн бэлчээрлэж буй мал руу чоно дайрч, хонь хариулж байсан хүүхдийг ноцсон явдал энэ сарын 21-нд гарчээ.
Чоныг тухайн өдөр нь устгасан бөгөөд сумын малын эмч тус чононоос дээж авч, аймгийнхаа Мал эмнэлгийн Ариун цэврийн лабораторид долдугаар сарын 23-ны өдөр хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчтэй болох нь тогтоогджээ.
Одоогийн байдлаар тус сумын Засаг даргын захирамжаар Тахилтын хөндлөнд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа. Чононд ноцуулсан хүүхдийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Зооноз өвчин судлалын төвд үзлэг, шинжилгээнд хамруулан, харьяа сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
О.Сайхан
Оллоо.mn