Олон улсын байгууллагууд Баян-Өлгий аймагт тусламж үзүүлж байна
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандивыг ирүүлсээр байна.

Тухайлбал, долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар  “Дэлхийн Зөн”, МУЗН, “Адра Монгол”, “Каритас Монголиа” олон улсын байгууллагуудаас нийт 277,296,000 төгрөгийг, мөн 110 гаруй иргэдээс нийт 5,148,509, төгрөгийн мөнгөн тусламжийг тус тус Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хандивын дансанд байршуулжээ.

Харин Онцгой байдлын ерөнхий газарт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос нэг сая төгрөг, иргэн н.Баатар, н.Тэгшээ нараас гурван хайрцаг ахуйн хэрэглээний барааг хандивлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-25 01:25:42
    Одоо байгалын гамшигт үзэгдэлийн давтамж ойртож хүч ихсэх болж байгаа үед чанартай материалаар орон сууц хашаагаа бариарай
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах