Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагаас “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” IX хурал “Чингис Хаан” зочид буудалд эхэлнэ. Утас 264786

09:30 цагаас "Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд" сэдэвт ЮНЕСКО-ийн төслийн хүрээнд хийгдэх сэтгүүлчдэд зориулсан сургалт Монголын Үндэсний Олимпийн Хорооны 4 давхарт байрших Хурлын танхимд болно.

10:00 цагаас "Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд болно.  Утас: 99117063, 96501051

10:00 цагаас МУИС-ын 1-р байрны Эрдмийн дугуй танхимд 2014 оны Дэлхийн Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их сургууль хамтран зохион байгуулж байна. Утас: НҮБХХ-99135393, 99082465

10:00 цагаас ҮХАА-н 1 давхрын хурлын зааланд Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны анхдугаар хурал болно. Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын бодлого, хөгжлийн хэтийн төлөв, Мал эмнэлгийн салбар, Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хорио цээр зэрэг салбарын асуудлаар. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх Төрийн айлчлалын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

11.30 цагаас Хэрэглэгчдийн Үндэсний нийгэмлэг, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч З.Дорж нар хамтран МҮОНРийн удирдлагын асуудлаар мэдээлэл хийнэ.

11:10 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд ТВ-9 телевиз Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран Сагсан бөмбөгийн ДАШТ-нийг 2 дахь жилдээ Монгол орон даяар шууд дамжуулах болсон талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагаас Монгол Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв БНСУ-ын Хөгжлийн бэрхшээтэй иргэдийн хөгжлийн хүрээлэн (KODDI)-гээс хамтран “0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх” сэдэвт уулзалтыг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгуулна. 99169710

Өнөөдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт Солонгос Улсаас "Hangang Soo" эмнэлгийн Түлэнхий Пластик мэс заслын эмч нар түлэнхий болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үнэгүй үзлэг хийж зөвөлгөө өгнө.  Үзлэг "Мөнгөн гүүр" эмнэлэгт болно. Утас. 99060509, 95091591

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.