Ихэнх гол, мөрний ус аюултай түвшинг даван үерлэж байна
Энэ сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн болон  Орхон голын дунд, адаг хэсгээр усны түвшин өмнөх өдрдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн болон   Орхон голын дунд, адаг хэсгээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-130 см давжээ.

Мөн Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Онон, Балж, Хэрлэн, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа, Чигж, Баруунтуруун, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг  10-60 см, ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Багануур, Ховд-Мянгад, Балж-Дадал, Онон-Дадал харуул орчимд үерийн аюултай түвшинг 25-50 см даван тус тус  хүчтэй үерлэж байна.

Ирэх өдрүүдэд баруун болон төвийн нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.