ЭМЯ, орон нутгийн хүүхдийн эмч нарынхаа ур чадварт анхаарч байна уу
2014 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөл саяхан хуралдаж, олон асуудал ярьснаас хүүхдийн хувийн эмнэлэг барих иргэн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих асуудал  яригдсан байна.
Өдгөө нийслэлд 2000 орчим хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 80 орчим хувийг нь эмэгтэйч үүд болон дотор, уламжлалт, шүдний эмнэлэг эзэлдэг. Гэтэл хүүхдийн болон гэмтлийн эмнэлэг маш цөөн байгаа гэсэн судалгааг гаргажээ. Гэхдээ өнөөдөр цахим хуудаст тэмдэглэгдсэнээр нийслэлд түрээсийн болон өөрийн байртай 300 орчим хүүхдийн хувийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээж, улсын төсвийн хөрөнгөөр барьж буй хүүхдийн болон гэмтлийн өчнөөн барилга царцсан өнөө цагт иргэдээ хүүхдийн эмнэлгийн барилга барих чиглэлээ рнь дэмжинэ гэдэг зөв санаа юм.

Тэгэхээр хамгийн гол нь юуг, яаж дэмжих вэ гэдэг чухал. Энэ талаар салбарын яамныхан хувь хүн, аж ахуйн нэгжид хүүхдийн болон гэмтлийн эмнэлгийн зориулалтаар барилга барих тусгай зөвшөөрөл олгон, даатгалын уян хатан тогтолцоотой болгож, хүний нөөцөөр нь хангана. Өөрөөр хэлбэл, бодлогын хэмжээнд зохицуулалт хийх гэнэ.
Гэхдээ юуны түрүүнд барих барилга хүн хүчээр дэмжиж туслахаасаа илүүтэй юун түрүүн одоо ажиллаж байгаа эмч нарынхаа  мэргэжлийн ур чадварт анхаармаар санагдана.
Монголын хүүхдийн эмч нарын дийлэх нь эцэг эхчүүдэд гологдож байна. Бүхэл бүтэн Улсын  хүүхдийн эмч нар нь нь тухайн хүүхдэд зөв эмчилгээг хийж чадахгүй, чирэгдэл учруулж байна.

Учир нь орон нутагт хүүхдийн эмч нар ур чадварын хувьд дэндүү хангалтгүй байгааг олон жишээ баримтууд нотолсоор байна. Өнгөрсөн өвөл гэхэд л Хөвсгөл аймгийн эмнэлэгт нэгэн нярайн ханиадыг зөв оношилж, тохирох эмчилгээг нь хийж чадахгүй байсаар эгээтэй л “алдчихалгүй” эцэг эх нь арга ядаад хотод ирж эмчлүүлж байв. Тэгсэн тухайн нярай ханиад хүрчихсэн түүнийг нь орон нутгийнх нь эмч нар тохирох эмчилгээг нь хийж чадаагүй байсан байв. Ингээд охин хотын нэгэн хувийн эмнэлэгт ирж 14 хоног хэвтэж,   эмчлүүлчихээд нутаг буцсан байх жишээтэй.

Үүнээс гадна Дорнод аймгийн эмнэлэг гэхэд л  хүүхдийн харшлыг нь зөв оношилчихож чадахгүй, бүтэн сар тухайн хүүхдийг эмнэлгээр явуулсан удаатай. Энэ мэтээр тоочоод байвал Улсын эмнэлгийн хүүхдийн эмч нарын мэргэжлийн ур чадвар нийслэлийнх гэлтгүй  орон нутгуудынх ч тун хангалтгүй байна. Хамгийн түгээмэл өргөн тархацтай өвчин болох ханиадыг ч зөв оношлоод тохирох эмийг нь өгчихөж чадахгүй байна шүү дээ.
Иймээс эрүүл мэндийн яам хүүхдийн эмч нарыг бэлтгэдэг тогтолцоо хийгээд эмч нарынхаа ур чадварт хамгаас илүү анхаармаар байна.
 
Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.