Залуу бөхчүүд Шинэ Делигийн дэвжээнээс долоон медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ долдугаар сарын 19-22-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод боллоо. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, Энэтхэг, Какахстан, Япон, БНСУ зэрэг 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.

Шинэ Делигийн дэвжээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин зодоглосноос хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,
 

  1. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ,
  2. Эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Цэрмаагийн Хулан мөнгө,
  3. 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь,
  4. 53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхцэцэг,
  5. 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа,
  6. 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн,
  7. 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм.


Тэднээс Э.Дэлгармаа залуучуудын Азийн АШТ-ий хошой медальтан болсон бол үлдсэн нь тивээсээ анхны медалиа зүүжээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байрт оров.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.