Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдээ машиндаа бүү үлдээ
Аагим зуны халуунд машиндаа хүүхдээ түгжээд орхидог хариуцлагагүй эцэг эхчүүд мэр сэр байдаг. Хүүхдийг ганцааранг нь машин үлдээснээс болж эндсэн тохиолдол ч гарч байсан удаатай.

Тэгвэл хоёр хоногийн өмнө Тэрэлжид ой гарантай хүүхдээ ганцааранг нь машинд цоожлоод орхижээ.

Энэ талаарх мэдээллийг нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "Эцэг эхчүүд ээж аав нар минь ээ бяцхан үрээ ийм халуун наранд битүү машинд ганцааранг нь цоожлоод явахаа болиоч ээ. Дорхноо амьсгаа нь бүтээд дахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр таны амьдралаас яваад өгнө шүү дээ. Яагаад ийм хайхрамжгүй тоомжиргүй, хариуцлагагүй байдаг юм бэ.

Тэрэлжид Аръяабал сүмийн доор ой гарантай бяцхан хүүхдийг машиндаа цоожлоод явчихсан байхтай хүмүүс дайралдсан байна. Нялх хүүхэд хамаг хөлс нь урсчихсан байдгаараа уйлж бахираад, тусламж эрж байхад нь ойр байсан хүмүүс шуурхай арга хэмжээ авч цонхыг нь эвдэн, хүүхдийг машинаас гарган авчээ” гэж бичжээ.
 
Хэт их наранд машин доторх их халдаг учраас хүүхэд битгий хэл том хүн ч удаан сууж чаддаггүй. Гэтэл учир мэдэхгүй нялх хүүхдүүдээ тэвэрч, хөтөлж явахаас тээр шааж машинд нь унтуулууд түгжээд орхисон тохиолдол зөндөө гарсан. Ухамсар муу эцэг эхчүүд удахгүй буцаад ирнэ гээд явдаг байх. Тэгвэл энэ хооронд хүүхдэд чинь ямар нэгэн аюултай зүйл болвол яана, хүүхэд тань халууцаад бүтсэн байвал яах уу гэдгийг сайн бодоод үзэхэд буруудахгүй болов уу. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.