Санаатай болон санамсаргүй үйлдлээр шүлхий тараасан иргэдэд хариуцлага тооцов
Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг хязгаарлалтын дэглэм рүү шилжүүлж бууруулсан байсныг аймгийн Засаг даргын захирамжаар цуцалсан байгаа. Харин Хотонт, Хашаат, Төвшрүүлэх сумдын хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 56 иргэнд 8.4 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.
 
Цэнхэр сумын Буйлан багийн малчин З.Доржравдангийнд шүлхийн голомттой Тоглох багийн Шар өлөнт гэх газрын ойролцоох Нүхт гэх газраас Улаанбаатар хотод амьдардаг Ц.Пүрэвдорж 100 бог малыг авчирсан нь малчин З.Доржравдан, С.Хүрэлсүх нарын малд өвчлөл тарах шалтгаан байж болохыг хуулийн байгууллагууд шалгаж байна.
Мөн Өгийнуур сумын Дойт багийн Шорвогийн урд Багануур гэх газарт Төвшрүүлэх сумын малчин Дүгэрийн Дэлгэрсайхан өвөлжиж хаваржаад өнгөрөгч 5-р сарын 25-нд Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Мойлт гэх газарт нүүж ирсэн нь шүлхий өвчний тархах шалтгаан болжээ.

Энэ мэтчилэн санаатай болон санамсаргүй үйлдэл хийсэн, голомтын бүсэд байгаа малчид, иргэдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.