АТГ-ынхан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өөдөөс сөрсөн базаа хийв үү
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан өчигдөр гомдол хүргүүллээ. 

Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг мэтээр гүтгэн олон нийтэд мэдээлэх, УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргах нэрээр улс төрийн дарамт, шахалт үзүүлэн, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул Авлигатай тэмцэх газар ийнхүү гомдол гаргалаа.

Авлигатай тэмцэх газар дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй бөгөөд Үндсэн хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналт дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурор, шүүхэд хадгалагддаг. Хуульд зааснаас бусад ямар ч үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй бусад хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул дээр дурдсан үндэслэл нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас гаргасан гомдолд дурджээ.

 Мөн дээрх үйлдлээрээ УИХ-ын гишүүн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээр өргөсөн тангаргаа зөрчин, улс төрийн сонирхлоор асуудалд хандаж, олон нийтийн шударга, үнэн зөв мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байгаа тул Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандлаа. 

О.Сайхан
Оллоо.mn 







Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2018-08-06 14:29:21
    HUMUUSEE 1- R ANGIIN HUUHDEES UUNII ALI NI IH WE GEJ ASUU HULSNII BIXHEECHEE
  • zochin 2018-07-28 11:56:58
    ATG gej buur odtson hulgaichuud bna. 60 ter bumiig buur omoorch hamaalaad uhehnee
  • Тийм 2018-07-26 04:02:58
    60 тэрбум улсаас идээгvй хvмvvc биш 690 тэрбум тегрег тереес идсэн Жэнког эхэлж Энхжаргалаар бариулах нь зев. Vvнийг ганцхан одоогийн АТГ-ын дарга хийж чадна. С...
  • зо 2018-07-26 03:02:26
    энхболд минь болдоо үхэхдээ үхэр буу гэгчээр шууд хийсэн хэргээ хүлээ.Ард түмэн чинь харж байнадаа
  • баатар 2018-07-24 09:18:37
    60 n terbumiin bagts yum chin argaguishdee.
  • Зочин 2018-07-24 08:12:02
    Энх60гал, Энх60лд нар эцсийн аргаа барж байна.
  • Зоч 2018-07-24 06:24:21
    Энэ муу Мизээгийн бөгс долоогч Энхжаргал ард түмэн биднийг арай л доромжилж байна уу муу новийн хувалз аа чи
  • Монгол улсын иргэн 2018-07-24 05:23:46
    Энхжаргал хэтэрхий даварч биеэ тоож байна. Миеэ Энхболд илэрхий буруутай байхад юу гээд хамгаалах гэж үхэлдээд байгаа юм бэ? Зайгаа тавьж өг!!!!!
  • Зочин 2018-07-24 05:00:20
    Энэ даварсан хулгайч Энхжаргалыг огцоруулаад зогсохгүй ноцтой хүнд гэмт хэргүүдийг нуун дарагдуулдаг, гэмт хэрэгтэнүүдтэй үгсэн тохиролцдог, гэмт хэрэгийн мөрдө...
  • Zochin 2018-07-24 04:42:00
    Baiguullagiig tuluulsun bichgiig baiguullagiin darga ni yadaj yavuuldag baimaar yum.
  • зочин 2018-07-24 04:36:44
    Миеэ одоо болих хэрэгтэй
  • зочин 2018-07-24 04:19:30
    Ишиг эврээ ургахаах эхийгээ мөргөдөг гэдэг дээ.Энэ Оюунэрдэнэн гэгч амьтаныг харахаах ёстой нэг дургүй хүрэх юм.Энэ асуудлын цаана Хү?рэлсүх л холион бантан хий...
  • Шиирэв 2018-07-24 03:21:41
    Харамсаж байна АТГын удирдлагууд болохгүй байгаа юм болов уу гэтэл хурган дарга нараа бас элсүүлчихэж 60 тэрбумынхан Энэ байгууллагыг цэвэрлэх хэрэгтэй
  • Иргэн 2018-07-24 02:49:46
    Ингэвэл ч харин ард түмэн босно шүү!
  • яана даа, харамсаж байна 2018-07-24 02:20:30
    АТГ ыг татан буулгаад шинээр шударга хуульчдын бүрэлдэхүүнтэй байгуулах хэрэгтэй. Арай дэндлээ. Яагаад төрөөс төрсөн тэрбумтан М. ЭНХБОЛД, нанзаддорж, шүүгч, п...