Насанд хүрээгүй хүүхдүүдийг буруу зүйлд уруу татсан “Эмо” нэртэй группийг хаажээ
Насанд хүрээгүй хүүхдүүдийг буруу зүйлд уриалан дуудаж уруу татаж амиа хорлох, цэнхэр халим зэрэг тоглоомонд донтуулдаг байсан “Эмо” нэртэй группийн үйл ажиллагааг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас илрүүлэн шалгаж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Энэ группийн талаар эцэг эхчүүд болон иргэдээс мэдээлэл ирүүлсний дагуу шалгасан бөгөөд 15 настай эмэгтэй М гэгч үүсгэн байгуулж, олон тооны хүүхдийг элсүүлсэн байжээ.

Тэрбээр “Энэ группийг олон сарын өмнө нээсэн. 2 сар ашиглаж чадаагүй. Нийгмээс өөрийгөө тусгаарлах зорилготой хүүхдүүдэд зориулж ийм нэртэй групп нээсэн. Ойролцоогоор 3500 гаруй фэйсбүүк хэрэглэгч элссэн. Эдгээр хэрэглэгчээс цөөхөн нь намайг танина. Гишүүдийн олонхийг огт мэдэхгүй танихгүй.

Хүүхдүүд болохоор оруулсан зургийг таалагдаж байна гээд шууд туршихыг оролддог хүүхдүүд байсан. Эхэндээ оруулсан зураг мэдээлэлээ зөв гэж бодож байсан ч найзууд болон танилууд маань буруу зүйл хийж байна гэж хэлдэг болсон.

Үеийнхэндээ хандаж хэлэхэд өөрсдөдөө тохиолдсон буруу зүйлээ бусдадтай хуваалцаж илэн далангүй ярьж байгаарай. Мөн бусдад хор учруулахаар зүйл хийх сэтгэл хөдлөлөө дарж, элдэв эрсдэлтэй зүйл хийхээс эмээж татгалзаж байгаарай гэж хэлье. Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ илүү сайн ойлгож байгаарай” гэжээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-07-25 00:08:11
    Archaagui teneg buzar em horvoogoos tonilvol taarna
    66.181.161.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Жэ 2018-07-24 03:14:25
    Хайран групп
    66.181.183.150
    Мэдэгдсэн Хариулах
  • balai um 2018-07-24 00:41:46
    tegeed zugeer ongorooson uu.
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах