Хэтэрхий хайрлах нь хүүхдийн сэтгэхүйг эвддэг
Өнөөдөр идэвхгүй, сул дорой эрчүүд олширсон тухай ярьдаг. Тэгвэл ийм эрчүүдийн дийлэнх нь ганц бие, өрх толгойлсон эх, эмээ ээж нарын орчинд хүмүүжсэн байдаг аж. Ялангуяа эрэгтэй хүүхдийг дэндүү бөөцийлөн хүмүүжүүлэх нь сайн үр дагавар авчрахгүй. Тэгвэл ихэнх ганц бие эхчүүд юун дээр алддаг вэ?

Тэд хүүхдийнхээ өмнөөс бүх асуудлыг шийдвэрлэх гэж зүтгэдэг

Сахилгагүй хүүхдээс хамгаалах, хувцсыг нь сонгох, ажил сургуульд оруулах, хэлэх үгийг нь бэлдэх, сайн эхнэр олж өгөхөд нь туслах гэх мэтчилэн насан туршид нь шахуу зааж зааварласаар байдаг. Иймэрхүү байдлаар хүүхдээ гадаад ертөнцөөс тусгаарлан, баатарлагаар хамгаалсны үр дүнд гэр бүлээ байтугай өөрийгөө авч явах чадваргүй сул дорой болгодог.

Эр хүний сэтгэл зүйн төлөвшлийг эвддэг

“Надаас өөр хэн түүнийг хамгаалах юм бэ” гэж ганц бие эхчүүд өөрсдийн байр суурийг зөвтгөх нь бий. Нэг талаар тэднийг ойлгож болох ч хүлээж авах боломжгүй юм. Хүүхдийг дэмжиж хамгаалах нь зүйн хэрэг. Гэхдээ аливаа асуудлыг ихэвчлэн хүүхдээр бие даалган шийдвэрлүүлэх нь чухал. “Миний хүү өөрөө чадна” гэх итгэл үнэмшлийг хүүхдэд суулгаж өг.

Хүүхдийг ямагт сул доройгоор төсөөлдөг

Хүүхэд чинь өсөж том болж байгааг бүү март. Тэр хэмжээгээр түүнд итгэж харьц. “Чи чадахгүй” гээд өмнөөс нь гүйгээд байвал хүүд чинь эр хүний шинж чанар бүрэлдэж тогтоно гэж үү? Эхийн үл итгэл хүүхдийн сэтгэл зүйд насан туршид нь хор уршиг тарьдаг болохыг санаарай.

Хувийн амьдралтай болоход нь саад болдог

Ихэнх ганц бие эхчүүд том болсон хүүхдээ өөрийн нөлөөнөөс холдуулах дургүй байдаг. Эхнэр авахдаа ч ээжийн зөвшөөрөл, зөвлөгөөг чухалчилдаг. Үргэлж эхийн үгээр явсан хүүд бие даан эцсийн шийдвэр гаргах зориг дутах нь бий. Харамсалтай нь эхчүүдэд таалагдах бэр олддоггүй. Өө сэв хайсаар байгаад хүүгийнхээ хувийн амьдралыг бусниулж байгаагаа зарим эхчүүд ойлгоосой. “Би чамд бүх амьдралаа зориулсан, Гэтэл чи….” гэж ээж нар урагшгүй хүүдээ гоморхдог. Учир нь хүү нь эхнэр авдаггүй, архи дарс уумтгай, ажил төрөлд тогтвор суурьшилгүй бүтэл муутай нэгэн болоход ийн гомддог. Гэтэл ээж нар өөрийн хэтэрсэн хайр халамжаар хүүгээ ийм нэгэн болгосноо ойлгодоггүй.

Эцэст нь хэлэхэд, хичнээн хайртай байсан ч хүүхдэдээ бүх амьдралаа зориулах шаардлагагүй. Та ч, таны хүү ч мөн адил хувь хүн, өөрийн үзэл бодол, дотоод ертөнцтэй байх ёстойг ойлгоорой.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэт хайр гэж байдаг юм уу,хэхэ 2018-07-23 12:06:14
    ,Хүүхдийнхээ амьдралд хэт ихээр оролцохыг хэлээд байгаа юм уу,Үүнийг чинь хүүхдийнхээ амьдалд шунах гэж нэрлэх байх,