ИХ ДУУЛГА: “Улаанбаатар Хангарьд” баг есдүгээр байрт шалгарлаа

FIBA 3x3 Саскатооны Их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тэмцээнд шилдэг 12 баг өрсөлдсөнөөс Сербийн Нови Сад баг аваргалсан бол  Лиман баг/Серби/ дэд байрт шалгарсан юм.

Шинэ улирлын Дэлхийн гранпри тэмцээнүүдэд түрүүлж чадаагүй байсан Нови Сад анхны Дэлхийн Их дуулгад түрүүлж FIBA 3x3 World Tour Bloomage Final-д өрсөлдөх эрхээ авсан анхны баг болов.

Харин энэ тэмцээний 2017 оны дэд аварга Канадын Саскатоон баг гуравдугаарт байрт орсон бол манай улсыг төлөөлөн оролцсон Улаанбаатар Хангарьд баг есдүгээрт шалгарсан юм.

Тэмцээний турш багаа манлайлан шилдэг тоглолтыг үзүүлсэн Дэлхийн чансаан номер-3 Душан Булут тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч"-оор нэрлэгдсэн байна.

2018 оны улиралд 9 Их дуулга+WT FINAL явагдах ба одоогоор манай Улаанбаатар баг Японы Уцуномия Их дуулга, Хятадын Ченгдугийн Их Дуулгад оролцох эрхтэй байгаа юм.

Энэ амралтын өдрүүдээр Японы Уцуномиягийн Их дуулга явагдах юм. Уцуномия Их Дуулгатай хамт FIBA 3x3 U23 Nations League тэмцээний Stop 3, 4 зохион байгуулагдах ба манай U23 хүртлэх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөнө.

1.Novi Sad (SRB)
2.Liman Tesla Voda (SRB)
3. Saskatoon (CAN)
4.Winnipeg AP (CAN)
5. Zemun (SRB)
6. Montreal (CAN)
7. Old Montreal (CAN)
8. Minnesota 3Ball (USA)
9. Ulaanbaatar (MGL)
10. Vitez Ecos Romari (BIH)
11. Riga (LAT)
12. Princeton (USA)

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.