Говь-Алтай аймгийн Чандмань суманд цасаар шуурчээ

Монгол орны нийт нутгаар хур тунадастай байна. Долдугаар сар гарсаар говийн аймгуудын зарим сумыг эс тооцвол ган тайлагдаж, зуншлага сайхан болсон гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлж байна.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд цас орж, шуурчээ. Тус аймагт энэ долоо хоногт үргэлжлэн хур тунадастай байх ажээ. Тодруулбал, энэ сарын 25-26-нд зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороотой. Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө 18-23, өдөртөө 30-35, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 23-28 хэм дулаан байх юм байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2018-07-23 03:47:26
    7 сард цасаар шуурч байна гэж огт сонсоогүй, ямар сонин юм бэ, цаг уур, хүний ариншин хоёр ч танигдахаа болих нээ