“Авто худалдааны цогцолбор”-ын  эхний ээлж 10 дугаар сард ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт баригдах  “Авто худалдааны цогцолбор”-ын  эхний ээлжийн барилгын шавыг өнөөдөр тавилаа. Цогцолборын эхний ээлжийн ил зогсоолын талбай ирэх 10 дугаар сарын нэгэнд ашиглалтад орох бөгөөд барилгын ажлыг “Эко тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК, “Тэгш плант” ХХК-иуд гүйцэтгэх аж. Эхний ээлжийн авто зогсоолуудад хот доторх 34 задгай зогсоолд худалдаалагдаж буй машинуудыг байрлуулах юм байна. Харин зогсоол 18 метр квадрат буюу жижиг тэрэгний талбай 4 сая төгрөг, том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах  72 метр квадрат зогсоол 9 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Таван жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орох тус цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд сэлбэг, хэрэгслийн 285 павилон,  суудлын болон жийп автомашины худалдааны 11324 зогсоол, автобус, хүнд даацын автомашины 1191 талбайтай байхаар тусгажээ. Мөн авто эскпо явагдах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байгуулахаар төлөвлөж, ажил нь өнөөдрөөс эхэллээ.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.