Иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн даатгалынхаа ашиг тусыг хүртэж чадахгүй байна
Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд  олон бий. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, элдэв мэс засалд орохгүй л бол эрүүл мэндийн даатгал ямар ч ашиг тусгүй хураамж татаас гэж ойлгодог. Гэтэл даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 175000 төгрөгийн, 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувийн хөнгөлөлт тус тус эдлэх боломжтой юм.

2011 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан. Энэ журам нь эрүүл мэндийн даатгал төлдөг 0-оос дээш насны бүх иргэн 173 төрлийн 650 эмийн үнийг 80 хүртэлх хувиар хямдруулан хөнгөлөлттэй үнээр авах боломжийг иргэдэд олгодог юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлж байна.

Харамсалтай нь манай иргэд энэ талаар мэдээлэл дутмаг байгаагаас тэр бүр эрүүл мэндийн даатгалынхаа ашиг тусыг хүртэж хөнгөлөлттэй үнээр эм авч чадахгүй байна. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг ЭМ-ийн даатгалын сангаас төлж даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр эм авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл ЭМ-ийн даатгал төлдөг 0-ээс дээш бүх насныхан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт оршин суугаа хорооны Өрхийн эмнэлгийн эмчдээ хандах нь зүйтэй.

Өрхийн эмчийн бичиж өгсөн тамгатай эмийн жорыг иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрийн хамт хавсарган “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан” гэх хаягтай эмийн сангуудад үйлчлүүлснээр тухайн эмийг 80 хүртэлх хувиар хямдруулан авах эрхтэй. Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд жоронд ямар нэгэн үг,  үсгийн засвар ороогүй байх шаардлагатай аж.

Харин дээр дурдсанчлан харьяаныхаа  өрхийн эмнэлэгт үзүүлж байж  эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт очиж эмийн сангаар үйлчлүүлээд байх хүн манайд тэр бүр байдаггүй. Өрхийн эмнэлэг хаасан амралтын өдрөөр бие нь өвдсөн хүмүүс хөнгөлөлттэй үнээр эм худалдан авч чадахгүйд хүрч байгаа юм. Түүнчлэн эмийн сангууд яг ямар ямар эм байгааг иргэдэд хэлдэггүй нь иргэдийг эргэлзэхэд хүргэдэг.

Тодруулбал, иргэд аль болох үнэ өртөг өндөртэй эмүүдийг  хөнгөлөлттэй үнээр авахыг боддог ч эмийн санчид уг эм жагсаалтад байхгүй хэмээн хэлдэг. Харин 400, 500 төгрөгийн үнэтэй эмүүдийг  хөнгөлөлттэй үнээр олгодог нь иргэдэд тэр бүр таалагддаггүй. Мөн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийн жагсаалтад орсон өндөр үнэтэй эм дууссан хэмээн өгдөггүй нь бас нэг бэрхшээл юм. Бас хаяг байршил зааж өгсөн нь иргэдэд  хүндрэл учруулж байна. Шөнө оройн цагаар яарч сандарсан үедээ өнөөх эмийн санг нь хайгаад явах боломжгүй зэрэг бэрхшээлүүд байна. 

Иймээс л иргэд сар бүр цалингаасаа автоматаар өгч байгаа хэдий ч үүнийхээ үр дүнг хүртэж чадахгүй өөрсдийн мөнгөөрөө эм худалдан авсаар байгаа юм. Иймд  салбар хариуцсан яам тамгын газрын албан тушаалтнууд энэхүү ажлаа иргэдэд хүрч чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийж үр дүнг нь эргэж хараасай хэмээн хүсэж байна. 
 
Б.Од
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-07-23 05:37:22
    Anagaaxiin deed surguulid konkurst tenzsen huuhduudiig avsan murtluu daraa jilees baaxan handiviin huuhed avch too ni 2 daxin usdeg. Ingesneer
  • irgen 2018-07-23 03:43:59
    EMD iin mungiig EM iin salbariinhan uursduu huvaagaad idchihdeg shuu dee.Buh shinjilgeeg unegui avdag bolgoh heregtei.
  • Бат 2018-07-23 03:05:03
    хэдэн жилийн өмнө АНУ эмч ирж 1 хүүхэд онгоцоор авч явсан тухай санаж байгаа тэр хүн даатгуулагч байсан харина манайд тэмээ ямаа шиг байгаа
  • ХҮРЭЛСҮХ 2018-07-23 02:28:07
    ДААТГАЛЫГ ИДЭЖ УУДАГ ГАРУУД
  • иргэн 2018-07-23 01:56:51
    Даатгалаар өгсөн мөнгөө хүн болгон буцааж авах албагүй, тарины тураалтануудаа. Энэ бол даатгал.