Зарим гол үерийн аюултай түвшинг 20-100 см-ээр даваад байна

Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, Ерөө зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Орхон гол Сэлэнгэ мөрөн, Увс нуурын савын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 20-70 см нэмэгджээ. Мөн Чигж, Хархираа, Хариг, Баруунтуруун, Түргэн, Бэлтэс, Үүр, Сөгнөгөр, Онон, Балж, Ховд, Орхон, Туул голын дагууд болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 20-100 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!! 2018-07-23 00:59:41
    Ene ih usiig odoohondoo ustai baigaa deer ni tom tom Zoorom baiguulaag awaad uldchih Setgel ene Zasagt daanch haragdahguinee haramsaltai ingeed l gadagshaa ursc...