Монголбанкинд 3,8 тн алт тушаажээ
Алтны салбарыг ил тод нээлттэй болгох, олборлолтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх зорилгоор алт олборлогчид Голомт, Худалдаа, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг авахаар болжээ.  Одоогоор нийт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тогтоод байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Үүнээс гадна Монгол банкинд алт тушаасан тохиолдолд нөөц ашигдасны төлбөрийг 2.5 хувь болгосон. Уг  хууль батлагдаж,хөнгөлттэй зээл олгох болсон зэрэг таатай уур амьсгал бүрдсэний үр дүнд энэ оны зургаадугаар сарын байдлаар Монголбанкинд 3,8 тн алт тушаагдсан байна.
 Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дашрамд дуулгахад, Уул уурхайн яам Эдийн засгийг эрчимжлийг нэмэгдүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хүрээнд хийх ёстой ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэсэн хэмээн өөрсдийгөө дүгнэжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.