Урьдчилсан байдлаар 175 сая төгрөгийн хохирол учирчээ

Өвөрхангай аймгийн нутгаар долдугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 27 тулгуур багана унасан  билээ. Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сумын цахилгаан тасарсан тухай бид мэдээлсэн.
 

 
Тэгвэл дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлах ажиллагаанд 6 бригадын нийт 90 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр буюу 07 дугаар сарын 21-ний өдөр гэмтлийг  бүрэн засварлаж, эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд оруулжээ.  Урьдчилсан байдлаар 175,0 сая төгрөгийн хохирол учирсан байна.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-22 03:54:39
    Бороо орно зам нь урсана салхи гарна шон унана монголчууд бидэнд хийж чаддаг зүйл байна