Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ
Элэг хамгаалах дэлхийн өдрийг угтан долдугаар сарын 27-ны 12:00-17:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношлох аж. Түүнчлэн өдөрлөгт ирснээр элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох  Фиброскан үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмч нараас үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм байна.

Дашрамд мэдээлэхэд, элэг хамгаалах дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэдэг уламжлалтай.



Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.