Ил задгай худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүлжээ
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 3, 4 дүгээр хороолол болон "Хархорин" худалдааны төвийн орчимд ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх шаардах хуудас хүргүүлжээ.

Ил задгай худалдаа эрхлэгчдийн эргэн тойронд их хэмжээний орчны бохиодол үүсэхээс гадна гэмт хэрэг гаралт нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй юм. Тиймээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэн даруй чөлөөлөх шаардах хуудсыг ил задгай худалдаа эрхлэгчдэд хүргүүлжээ.

Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, албадан нүүлгэх аж. Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа эрхэлсэн иргэнийг 50 мянга, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгож, эд зүйлийг хураах юм байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-07-21 10:43:48
    xugjil ni zogschixson mongold bitgii xel xugjluuruu tengert garchixsan singapor ylsad gydmand naimaa xiigeg shuu dee.xyrgan darga nar bolimoor wm
    147.158.209.211
    Мэдэгдсэн Хариулах
  • T 2018-07-20 09:13:02
    Il zadgai hidaldaag demjij ba aa tend chin yum hymdhan baidiin
    66.181.161.49
    Мэдэгдсэн Хариулах