Бөхчүүд сайн үйлсийн аян өрнүүлжээ

"Буян хиймээр байвал суварга биш эмнэлэг барихад мөнгөө хандивлаарай" хэмээн улсын начин Б.Адъяахүү бөхчүүд, бөх сонирхогчдыг нэгэн сайн үйлсийн аянд уриалжээ.

Уг аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нэгэн байрыг засч тохижуулах юм байна. Ингэснээр өвчтөнүүд эмчилгээний явцад гэртээ байгаа мэт нөхцөлд тав тухтай байрлахаас гадна урлагийн сэтгэл засал, бясалгал, зөв хооллолтын талаар сургалтууд явуулах боломжтой болох аж.


Нэг өрөөний тохижилт, тавилга хэрэгслийг авахад долоон сая төгрөг хэрэгцээтэй бөгөөд одоогоор гурван сая төгрөг цуглаад байгаа аж.  Энэхүү сайн үйлсийн аянд:
 

  • Улсын аварга Ч.Санжаадамба С.Мөнхбат,
  • Улсын арслан П.Бүрэнтөгс,
  • Улсын гарьд Н.Ганбаатар,
  • Улсын заан Ч.Батзориг, Б.Пүрэвсайхан,
  • Улсын харцага Ш.Уламбаяр, О.Хангай,
  • Улсын начин Ц.Одбаяр, Д.Тамир, Б.Ганхуяг,
  • Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Г.Өсөхбаяр,
  • Өвөрхангай аймгийн арслан Б.Батдорж,
  • Дорнод аймгийн арслан Б.Батдорж,
  • аймгийн арслан Г.Ганбаатар, М.Батцэнгэл,
  • цэргийн арслан Г.Жамбалдорж,
  • аймгийн залуу арслан Д.Эрдэнэтулга,
  • аймгийн заан А.Батсуурь, Ө.Буянбаатар,
  • аймгийн начин Ө.Дүүрэнбаяр.... нарын бөхчүүд гэр бүлийн хамтаар дэмжин, хандив өргөжээ.



Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АХ НЬ 2018-07-23 00:37:56
    Батсууриа миний дүү нэгийг бодоо Түрүүлсэн бөх шиг байгаарай Нутаг ус чинь харж байгаа шүү
  • Түвшин 2018-07-20 12:15:03
    3,000,000/22=136,363. Улс, аймгийн цолтой 22 бөх нийлж байж 3 сая төгрөг босгожээ дээ. Нэрийн хор. Бөхчүүдээс ганц өрөөний засварын мөнгө ч гарахгүй байна шд
  • үнэнийг хүсэгч 2018-07-20 08:35:47
    Болж байна.Дээрх бөхчүүдэд баяр хүргэж,амжилт хүсье.Ийм сэтгэл бөхчүүдээс гарах ёстой.Харин лам нар гэж нэг хувалзууд л хөдлөхгүй юм даа...
  • ovoo sh dee  2018-07-20 08:20:09
    haa neg ingej baimaar daa, dandaa avdag gej yu baihav.
  • Өваө 2018-07-20 08:03:16
    ЗАААА, Одоо л зөв замдаа орох нь дээ
  • зочин 2018-07-20 07:51:54
    Тэгэмээр дээ. Дандаа хүнээс юм авдаг улс.
  • зо 2018-07-20 07:34:59
    мундаг байна.