Монгол Японы найрамдлын нийгэмлэг Японы ард түмэнд тусална
Японы баруун бүс нутагт болсон үерийн гамшгийн улмаас хамгийн сүүлчийн мэдээллээр 225 хүн амь үрэгдэж, олон зуун өрх гэр оронгүй болж, бэртэж гэмтэн эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаад байгаа билээ.

Энэ хүнд цаг үед Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс Японы ард түмэнд тусламжийн гараа сунгахаар болсноо Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хаягласан захидалдаа дурджээ.

Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Сандуй болон Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, “Номин Холдинг” ХХК-ийн УЗ-ын гишүүн, компанийн зөвлөх А.Шагдарсүрэн нарын гишүүд, дэмжигчид хохирлыг даван туулах, сэргээн босгох ажилд хандив өргөхөөр болсон байна.

Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс Японы ЭСЯ-нд илгээсэн захидалдаа “Японы ард түмэн энэхүү байгалийн гамшгийг эр зоригтойгоор давж чадна гэдэгт бид итгэл дүүрэн байна” хэмээн тэмдэглэжээ.

Монгол Улсыг шилжилтийн хүнд хэцүү цаг үеийг туулахад Япон улс үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвөө 2018-07-20 14:57:09
    Туслах нь зөвөө. Ялангуяа Японд сурч,ажмллаж бгаа Монголчууд тусламжын аян өрнүүлэх хэрэгтэй бх шүү. Элчин сайдын яам энэ ажлыг санаачлан ажиллах бх гж найдна. ...
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах