Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж,Т.Бэгзсүрэн үзүүрлэв
Завхан аймгийн Яруу суманд Түмэн адууны баяр болж өндөрлөлөө. Баяр наадмын үеэр хүчит бөхийн барилдаан болоход Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэв.

Т.Бэгзсүрэнгийн хувьд өнөө жилийн Улсын баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн бөгөөд үндэсний баяр наадмаас хойших анхны барилдаан нь энэ байв.

Түмэн адууны баярын барилдааны их шөвөгт улсын начин Б.Чимэдвандан, аймгийн арслан Ч.Мөнхтогтох нар шалгарсан байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.