Үерт эвдэрсэн замуудыг засварлаж байна
Нийслэлийн автозамын хөгжлийн газар, Нийслэлийн газрын алба, НМХГ-ын хамтарсан ажлын хэсэг ажлын хэсэг нийслэлийн есөн дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн автозамын засварын ажилтай танилцаж байна.

Нийслэлд усархаг аадар бороо орсны улмаас үеэр бууж, зарим замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, шинээр барьж буй замын ажлууд зогсонги байдалд ороод байсан юм. Уг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, иргэдийн ая тухтай аялах, зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх ажлын хэсэг ажиллаж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамжны 40 ам дөрвөлжин метр автозам эвдэрснийг засварлах ажил үргэлжилж буй юм. Мөн Монелийн уулзвараас Дарь эх хүртэлх Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн автозам дагуу үерийн ус зайлуулах жалганд зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэн даруй нүүх албан шаардлага хүргүүлжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-07-20 08:35:59
    Us zailuulah shugamaa tavihgui bol hed zasvarlaad ch nemeregui shdee
    46.14.247.165
    Мэдэгдсэн Хариулах