НҮБ-ын Хүн амын сангаас гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлнэ
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд буусан уулын үерт 530 өрхийн 2512 иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг өртөөд байгаа билээ.
 
Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газар, зэвсэгт хүчин болон хилийн цэргийн ангиуд, Цагдаагийн газар, Цахилгаан шугам сүлжээний газар, Өлгий сумын Засаг даргын тамгын газар зэрэг 18 байгууллагын 551 хүн, 24 нэгж техник гамшгийн голомтод ажиллаж байна. Мөн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой байдлын газраас 30 алба хаагч, дөрвөн нэгж техник нэмэлтээр иржээ.
 
Үерийн гамшгийн голомтоос нийтдээ 449 иргэнийг аюулгүй газарт татан гаргаж, 163 иргэнийг түр хорогдох байранд байрлуулсан бөгөөд 43 айлыг нүүлгэн шилжүүлээд байна. 
 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Турк улс, Кувейт улс, Арабын нэгдсэн Эмират улс, Энэтхэг улс, Япон улсын элчин сайдын яаманд болон манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын санд хандаж албан захиаг хүргүүлжээ.
 
НҮБ-ын Хүн амын сангийн Суурийн төлөөлөгч хатагтай Наоми Китахара гамшигт өртсөн айл өрхүүдэд харамсаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд нөхцөл байдал удахгүй сайжирч, хэвийн байдалдаа хурдан орно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, аймгийн ИТХ-ын даргын илгээсэн албан бичгийг үндэслэн НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс эмэгтэйчүүдийн ариун цэвэр эрүүл ахуйн багцыг гамшигт өртсөн 250 өрхийн тус бүр 1 эмэгтэйд өгөхөөр шийдвэрлэсэн байна. Багцуудыг хүргүүлэх ажлыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулахаар болсон байна. 

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.