Хүүхдийн гүрэнт улс 40 нас хүрлээ
“Хүн бүрт чин сэтгэлээсээ” уриатай Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь хүүхэд, өсвөр үеийнхнийг нас биеийн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрт хамруулах ,хөгжлийг нь дэмжих, зуслан , хөгжлийн ордон , төвүүдийг арга зүйгээр хангах, амралт, аялал жуулчлал, хөгжлийн төв байгууллага билээ. 

Тэгвэл энэхүү "Найрамдал" цогцолбор үүсэн байгуулагдсны 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, 1978 оны энэ өдөр Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан үүдээ нээж байжээ. Түүхт ойд зориулсан "Хүн бүрт чин сэтгэлээсээ" уриатай баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өчигдөр МҮЭСТО-нд болсон юм.


Баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг нээж Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэн ““Найрамдал” цогцолбор бол улс орны хойчийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулж Монгол улсын төр, засаг, монголын бүх ард түмэн үнэхээр сэтгэл зүрх, оюун бодол, хөрөнгө мөнгө, хүсэл тэмүүлэл, оролцоо зүтгэлээ харамгүй шингээж босгосон XX зууны хосгүй гайхамшигтай, дахин давтагдахгүй архитектур бүхий, цорын ганц цогц бүтээн байгуулалт болсон юм гэдгийг л онцолж тэмдэглэхийг хүссэн юм. Та бүхнийг надтай санал бүрэн нийлнэ хэмээн найдаж байна.

Өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засгийн онцгой цаг үед төсвөөс санхүүжихгүй байгаа хэдий ч хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж буй хөдөлмөрийн хамт олон маань боломж, нөөц бүрийг дайчилж хүүхдийн хөгжлийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор  Хөгжил мэдээллийн ордны танхимууд, халуун усны болон ариун цэврийн өрөө, хүүхдийн амрах өрөөнүүдийн тохижилт, засварыг орчин үеийн шийдлээр хийж гүйцэтгэн, амралтын Төв байраа “Хараацай” театртай холбох хүзүүвч барих, Усан спорт цогцолборыг ашиглалтанд оруулах зэрэг барилга байгууламжийн асуудлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөөд байна.

Улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө нэгэн насны ажил амьдралаа бүрэн зориулж зүтгэхийн төлөө “Найрамдал” цогцолборын өнөөгийн хамт олон бид урам зориг дүүрэн “Хэзээд бэлхэн” байна.

Эх орныхоо ирээдүйд чиглэсэн хөгжил, хөрөнгө оруулалтанд санаа сэтгэл нэгдэж, хүүхдийн төлөө хамтран ажилладаг байгууллага хамт олон, ажилтан албан хаагчид Та бүхэнд болон танай гэр бүлийнхэнд улс үндэсний хүүхэд багачуудын үерхэл нөхөрлөлийн бэлгэ тэмдэг төрөлх “Найрамдал” цогцолборын тань үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхний дээдийг бэлэглэн ерөөе” гэв.
.
Баярын хурлын үеэр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан нь онцлох үйл явдлын нэг байв. Тодруулбал, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жилийн ой, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав.



Түүнчлэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн дээд шагнал болох  "Хангарди" одонгоор шагнахаар шийдвэрлэсэн юм.



Харин өнөөдөр Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор үүсэн байгуулагдсны 40 жилийн ойн хүрээнд дараах арга хэмжээнүүд зохиогдох юм.





















П.Гоо
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • здравствуйте  2018-07-20 07:21:06
    гурэнт улс гэж ямар хошного байна аа
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах