“Нүүдэлчин Монгол” наадам таван өдөр үргэлжилнэ
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран наймдугаар сарын 11-15-ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

 


“Нүүдэлчин Монгол” наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.
 


“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан бөгөөд 2 – р шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.
 


Их наадмыг Зохион байгуулах хорооноос Соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан дараах байдлаар шагнаж урамшуулна.  

                        I байр – нэг – Цом, өргөмжлөл, 20,0 сая төгрөг

                        II байр – нэг - Цом, өргөмжлөл, 15,0 сая төгрөг

                        III байр – нэг - Цом, өргөмжлөл, 10,0 сая төгрөг

                        Тусгай байр – хоёр - Өргөмжлөл, 5,0 сая төгрөг


Мөн СББӨ-ийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон СББӨ-ийн их наадмын үеэр зохион байгуулах үндэсний спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон оролцогчдыг Их наадмын Зохион байгуулах хорооноос болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн шагнал урамшууллыг олгох юм.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2018-07-19 06:00:01
    Yun bayar naadam. Uls eh orond maani ayul nuurleed uer us aihtar baigaa yum bish uu? Uvliin beltgel bas hiih heregtei baina.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • hench bish 2018-07-19 04:17:17
    Монгол гэрээ оруулах хэрэгтэй дэлхийн хаан ч байхгүй монгол брэнд
    103.26.194.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2018-07-19 02:42:46
    Mongo ldeh argaa monch nariin oloh ym daa
    182.160.34.39
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-19 02:42:05
    даншиг наадам гэж бас хийнэ биз дээ бехийн ергеег баянменхед егвел таарна ергеег барихад хандив егеегуй байж авахаасаа ичихгуй л шуналт даа яах нуу харья л даа
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-19 02:38:50
    Naadamlaj, bayarlaj duusdagguie. User usnii adults, uvliin beltgelee hediid ni hiih vee.
    64.119.20.225
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-19 02:22:01
    юугаа хийнээ. ингэж ажилгүй хуйлгайч 76-аа баясгаж хулгайлсан мөнгөөрөө улсаа доромжлуулах хэрэг байна уу? манжийн үлдэгдлүүд төрд гарсан нь үнэн байна даа.
    150.129.140.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Бая 2018-07-19 02:15:20
    Наадмын үеэр л энэ бүгдээ хийчихвэл гоё юмдаа
    202.131.228.131
    Мэдэгдсэн Хариулах