Даншиг наадмын үеэр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг үүрэг болгов

Даншиг наадам зохион байгуулагдах аймгуудын Мэргэжлийн хяналтын газарт уг баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар МХЕГ-аас үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, хоол, хүнсний гаралтай хордлого халдвар гарахаас сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний ил задгай худалдаа, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, цахилгааны болон шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах, хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, аюулгүй байдлыг хангуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.

Мөн үер, усны аюулаас иргэдийг сэрэмжлүүлэх, баяр наадамд оролцох иргэдэд замын ашиглалтын үеийн болон  үер усны талаарх мэдээлэл өгөх, үер болох магадлалтай газраар нэвтрүүлэхгүй байх, батлагдсан замын маршрут, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчуулах ажлыг зохион байгуулах талаар аймгийн Засаг дарга, авто замын өмчлөгч, эзэмшигч болон хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж өгөхийг чиглэл болголоо.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.