Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
Монгол Улсад 2018 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 92 орны 9.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс ажиллагчид 1.1 (10.3%) мянган хүнээр буурсан үзүүлэлт юм.

Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 9.0 (93.1%) мянга нь эрэгтэй, 0.6 (6.9%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 69.6 хувь нь БНХАУ-ын, 4.4 хувь нь Австрали Улсын, 3.3 хувь нь БНСУ-ын, 3.1 хувь нь ОХУ-ын, 2.6 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь БНСВУ-ын, 1.8 хувь нь Филиппин Улсын, 1.7 хувь нь Канад Улсын, 1.4 хувь нь Англи Улсын, 9.9 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Өмнөх оны мөн үеэс манай улсад хөдөлмөр эрхэлж буй Австрали Улсын иргэд 91 (27.7%), Филиппин Улсын иргэд 88 (2.1 дахин их), БНСВУ-ын иргэд 49 (29.7%), Англи Улсын иргэд 36 (37.1%), АНУ-ын иргэд 8 (3.3 %) хүнээр өсөж, харин ОХУ-ын иргэд 167 (36.0%), БНХАУ-ын иргэд 131 (1.9%), БНСУ-ын иргэд 18 (5.3 %), Канад Улсын иргэд 11 (6.1%) хүнээр тус тус буурчээ.

Манай улсад 2018 оны эхний хагас жилд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 2.6 (27.0%) мянга нь уул уурхай, олборлолтын, 2.1 (21.8%) мянга нь барилгын, 2.0 (21.6%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 0.8 (8.0%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 0.7 (6.7%) мянга нь боловсролын, 1.4 (14.9%) мянга нь бусад салбарт ажиллаж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.