Анхаарал болгоомжгүйгээсээ болж амь насаа алдсаар байх уу
Монголчууд бидний томоохон баяр Үндэсний баяр цэнгэл наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиож, тав хоног баярлалаа. Харин биднийг ийн баяраа тэмдэглэж байх зуур харамсалтайгаар нэлээд хэдэн хүн амиа алдсан мэдээг албаныхан өглөө.

Тодруулбал, баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод гэхэд л гал түймрийн улмаас нэг иргэн, усны ослоор 2 иргэн, үйлдвэрийн ослоор нэг иргэн амь насаа алджээ. Мөн улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон байна.  Зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс гурван хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирчээ. Эдгээр хүүхдүүд нь эцэг, эх, асран хамгаалагчийн хамт тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан онцолж байна.

Улсын баяр наадмын амралт тав хоног үргэлжилдэг. Энэ нь баяр наадмын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ хотоос гарч амарч зугаалах боломжийг олгодог юм. Харин манайхан энэхүү амралт, эрх ямбаа хэтрүүлэх нь ихэссэн нь ийнхүү зуурдаар амь насаа алдахад хүргэж байна. Учир нь хөдөө орон нутгийн замд автомашиныхаа хурдыг хэтрүүлж явдаг нь осол гарах хамгийн том шалтгаан болдог.

Ер нь дан ганц наадам гэлтгүй урин дулааны улирал ирэхээр амарч зугаалах иргэдийн тоо ч нэмэгдэж энэ хэрээр амь насаа алдах иргэдийн тоо нэмэгдэх боллоо. Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гол мөрний усны төвшин ихэссэнийг анхааруулсаар байтал анхаарал болгоомжгүйгээсээ болж голын усанд орж амь насаа алдаж байна. Түүнчлэн голын эрэг дээр архидан согтуурч хөл алдан амиа алдах тохиолдлууд ч гарч байгааг албаныхан анхааруулсаар байна.
 
Ингээд дээрх үйл явдлуудаас харахад өөрсдөө урьдчилан сэргийлж болох зүйлс дээр манайхан алдаж эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгааг албаныхан онцолсоор байна. Тиймээс иргэд нь минь алийн болгон анхаарал болгоомжгүйгээсээ болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байх вэ  дээ. Өөрсдийнхөө хэнэггүй, анхааралгүй занг бага ч гэсэн мартаж аливаа зүйлийг ном журмынх нь дагуу хийдэг болбол яасан юм бэ.

Б.Од
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • getsuu2 2018-07-18 05:24:20
    anhaaruulj heleheer yu gej tiim yum baidiin, surtei yum p...daa, hezee iim bolchoov geed toodoggui, bolood ongorson hoino n busdig buruutgadag bolson