Улаанбаатарт бороотой

-Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна-
 

Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

Баруун, төв, говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.