Аадар борооны улмаас хуримтлагдсан усыг соруулж байна

Улаанбаатар хотод өнөөдөр их хэмжээний аадар бороо орлоо. Борооны улмаас Хавдар Судлалын Үндэсний төвийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсч, тухайн хэсгийн зорчих хэсгийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Хотын Ерөнхий менежер газар дээр нь ажиллаж, заавар чиглэл өгч хуримтлагдсан усыг соруулах арга хэмжээг Геодези усны барилга байгууламжийн газарт үүрэг болгон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine