Баяр наадмын өдрүүдэд 337 хүүхэд мэндэлжээ
Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь нь насанд хүрэгчдийн, үлдсэн 17 хувь нь хүүхдийн дуудлага байжээ.

Мөн Улсын хэмжээнд нийт 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэн байна. Үүний 191 нь хүү, 146 нь охин хүүхэд аж.

Харин нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэний 52 насанд хүрэгчдийн, долоо нь 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, хоёр нь 5-19 насны хүүхэд байжээ.

Түүнчлэн эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7,099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол нийтийг хамарсан ноцтой тохиолдол буюу гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны хордлого, архины хордлогын дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-17 15:17:41
    энэ хүүхдүүд том болоод энэгдэлд орохгүй гэх баталгаа байхгүй.