УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээлээ.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичигт:

“Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирүүллээ.

Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг хандуулах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлан очиж уулзсан.

Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг Улсын Их Хуралд уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна.

Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал нэгдэж ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй дээрх асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлж байна.

Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

Мөн хувийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • L 2018-07-27 20:11:21
    76 ajilaa hii hudalch uls turchid gangarch naadam hisehees uur ajil baidag um shuu gishuud mini ner chin gazriin gavaar orj Bna shuu shudraga baigaarai
  • Санаа 2018-07-20 05:03:11
    Өөр хийх ажил алга уу? Хэтэрхий их улс төржих юм АТГ даргыг л аваад хаячихвал амьдрал дээшлэх юм уу? Еранхийлөгчөө ард иргэд рүүгээ чиглэсэн ажил хийгээчээ !!...
  • SOngogch 2018-07-18 02:49:31
    60 terbumch yahav avsan gedgen ilregui.Jenko ta bol 260 say dollor bol zuger barimttai hustsan shuu de.Buh barimta urtgah ged ATG dargi.g solih geed.medej bna !...
  • зочин 2018-07-18 00:46:18
    60 тэрбумаар халхалж иргэдийн анхаарлыг 60 тэрбум руу чиглүүлж өөр бусад том олон зуун сая долларын хэргүүдийг мартагнуулж байна гэж боддог.
  • Ерөнхийлөгчийг иргэд бүрэн дэмжинэ 2018-07-17 11:30:40
    М. Энхболд өөрийн саналаар найз энхжаргалаа дагуулаад ажлаа өгөх цаг болсон. БИД авлигачтай цуг төрийн ажил хийх боломжгүй. ЭХ орноо бодох цаг болсон. АВЛИГАЧИД...
  • unshigch  2018-07-17 09:38:55
    uuriinhuu ajlig hiigeechee, garch irsneer yuch hiisengui, ih hural hiidegee hiij l baig, bitgii showdaad bai, uuruu yag adilhan bgaa shuu
  • Бат 2018-07-17 08:38:30
    Одоо хахуулгүй ажил хаана байна би ормоор байна тэгээд хахуул байгаа бол ил болгоод зүгээр бус уу БИ ЭНЭ 60 ТЕРБУМЫГ ДЭМЖДЭГ
  • Зочин 2018-07-17 08:15:31
    Дэмжиж байна.
  • Зочин 2018-07-17 08:05:59
    М.Энхболдыг гар хөл болсон улсуудтай нь хамт зайлуулах цаг болсон. АТГ, прокурор, шүүх, зайлуулаад зогсохгүй хариуцлагад татах ёстой, гэмт хэрэгтнүүдийг...
  • элбэгдорж 2018-07-17 07:38:01
    төмөр замын хэрэг энэ тэр гээд шийдвэрлэвэл зохих олон хэрэг байна даа энэ АТГ ажлаа хийгээчээ
  • Zochin 2018-07-17 07:37:59
    ooroo yu hiigeed bgaa yum be. Ajlaa hiigeech eronhiilogch guai
  • зочин 2018-07-17 07:24:30
    Ажлаа хийгээчээ. Улстөрийн өшөө авалт л хийгээд байх юм. 20 онд тэртэй тэргүй дүнг нь тавьчихна ш дээ. Оффшороос мөнгө оруулж ирэх, зээл тэглэх яалаа.