“Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Улаанбаатар хотын Захирагчийн албанаас иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл, эрүүл аюулгүй орчинд амьдрах, шөнийн гудамжтай холбоотой зөрчил дутагдал, гомдлыг багасгах зорилгоор тогтмол хяналт шалгалт хийх, үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ авч ажиллах ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийж байна.
 

Энэ сард хийсэн хяналт, шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:
 

  1. Сонгон шалгаруулалтад ороогүй аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон,
  2. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө болох хогийн сав, сандал, гэрэлтүүлэг, баримал  зэрэг нь эзэнгүйдсэн, арчлалт хамгаалалтгүйгээс эвдэрсэн, алга болсон, 
  3. Дийлэнх хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хуушуур хайрч, шорлог хийж утаа гаргасан,
  4. Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын зай хэт ойрхон байгаагаас эмх цэгцгүй байх, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орон зай маш бага,
  5. Ажилчдын хувцас бүрэн жигдрээгүй, энгэрийн тэмдэггүй, хаяг тодорхой бус байх,
  6. Цахим баримт буюу НӨАТ-ын урамшуулалт сугалааны баримт олгох пос машин байрлуулаагүй, баримт өгдөггүй, баримт авах санамж байхгүй, 
  7. Аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулсан орчны газрын хог хаягдлыг тухай бүрт нь цэвэрлэх, ачуулах үүргийг гэрээнд тусгаагүй зэрэг зөрчилтэй байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хаах хэрэгтэй  2018-07-17 14:52:49
    хаах хэрэгтэй юу гийгүүлж байгаа нь мэдэгдэхгүй. жуулчид дагуулч очоод ичмээр дэмшиг даа.
  • зочин 2018-07-17 08:47:50
    шал дэмий хаах хэрэгтэй
  • Зочин 2018-07-17 08:31:16
    Хаах хэрэгтэй газар даа, малын эмч л гурийгээд байлгаад байгаа юм
  • зочин 2018-07-17 05:36:54
    Харин тиймээ. Балиар заваан газар болсон байсан. Өлөн явдаг монголчууд юм уу хаашаа юм Заавал хоол идэх гэж ирдэг юм шиг. Өөр соёлтой үйлчилгээ байж болдоггүй ю...