Үерийн улмаас 163 иргэн орон гэргүй болжээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд долдугаар сарын 15-ны өдөр усархаг бороо орж, уруйн үер буусны улмаас тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээд айл өрхүүд усанд автжээ.

Үерийн голомтод тус аймгийн Онцгой байдлын  газраас 36 алба хаагч, 5 техник, 2 завь, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 90 алба хаагч, 10 техник, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, 5 техник, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн 35 алба хаагч, 1 техник, Цагдаагийн газрын 74 алба хаагч, 18 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газрын 40 хүн, 2 техник, нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-иас 15 хүн, 4 техник, Зам засвар, арчилалын “Жол” ХХК-ийн 10 хүн, 3 техник, Мэргэжлийн хяналтын газрын 25 хүн, 2 техник, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 5 хүн, 1 техник, Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний газрын 8 хүн, 2 техник, орон нутгийн 34 иргэн, 10 автомашин, нийт 11 байгууллагын 427 хүн, 63 техник хэгэгсэлтэйгээр ажиллаж байна.

Одоогоор аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг  зохион байгуулж, 1,1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулаад байгаа аж. Нийт 7 багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай 18:54 цагт, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай 22:10 цагт, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч,1 автомашинтай 20:15 цагт, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч,1 автомашинтай 22:40 цагт Баян-Өлгий аймгийн чиглэлд хөдөлжээ.

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-17 23:58:31
    Шавар үнсээр барилга бариад байхдаа яахав дээ тэгээд бороо орж нурах тэр үед төсвөөс гэр авхуулах уу Нэртэйгээр нь тарвага шиг нүх ухаад орчих л доо
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах