С.Амарсайхан: Хэн нэгэн эрсдэлд орох нь тухайн хүний асуудал бус бидний асуудал

НИТХ-ын Тэргүүлэгчид баяр наадмын өмнөхөн хуралдаж "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ"-ний асуудлаар хэлэлцсэн юм. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн  гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харъяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. Энэ хуралдаанаар  сар бүрийн есний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгосон билээ. 

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэдийн "Амьдрах орчны аюулгүй байдал"-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага,  агентлаг, газрууд  хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцлийг арилгаж ажиллах үүргийг өсөн юм. Тэрбээр "Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан  ажилтан, албан тушгаалтнуудтай дарга цэрэг гэхгүй  хариуцлага ярихаас өөр аргагүй  гэдгийг хатуу сануулъя" гэв

НИТХ ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.