Ирэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”

Дэгийн тухай  хуулийг УИХ-ын хаалтын чуулганаар амжиж баталсан.  Хуулийн төслийг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Л.Мөнх­баатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нарын 14 гишүүн өргөн мэдүүлсэн байдаг.   Хуульд гишүүдийн  чуулганы ирц хүрээгүй  бол эгүүлэн татах, дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргах заалтыг анх оруулаад байсан ч хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн хасч баталлаа. 

Хууль санаачлагчдын  нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт  энэ талаар “Гишүүдийн хариуцлагатай холбоотой зарим заалт хасагдсанд харамсч байна. Хуралдаа суудаггүй тасалдаг гишүүнийг эргүүлэн татах заалтыг хассан нь ухралт боллоо. Төрийн албан хаагчид, холбогдох албан тушаалтан УИХ-д, төрд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгдөг байх хариуцлагын заалтыг ч мөлийлгөсөнд харамсч байна. Гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахин чангатгах, дэг шиг дэгтэй болох хэрэгтэй. Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Дахиад л хуулиа сайжруулахын төлөө ажиллана ” гэлээ.

 

Тэгэхээр УИХ-ын гишүүд ирэх намраас эхлэн дараах дэгтэйгээр хуралдана.

 
  • УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглана. Цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмжээ.
  • УИХ-ын ги­шүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглох хариуцлагын зохицуулалт нэмсэн.
  • Гишүүд хэлэл­цэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлбэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хуга­цааг дуусгавар болгоно.
  • Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх өөрөөр хэлбэл Засгийн газрыг тогтвортой ажиллах боломжоор хангах тухай хуулийн төсөлд тусгасан. Ийнхүү өөрчлөлт оруулахгүй бол 50 гишүүн хуралдаанд сууж 26 гишүүний саналаар огцордог байвал Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрдэхгүй гэж үзжээ.
  • Хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно. Төрийн албан хаагчийн адилаар хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулсан.
  • УИХ-ын гишүү­дийн саналыг хурууны хээгээр авах тухай заалтыг нь 2019 оны дөрөвдүгээр сарын 5-наас буюу дараа жилийн хаврын чуулганаас эхлэн хэрэгжүүлнэ. Учир нь үүнд шаардлагатай техник, технологийн шийдлүүдэд зарцуулах төсвийг ирэх оны төсөвт суулгаж байж хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгаа юм. УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр нь авдаг болсноор бусдын өмнөөс санал өгч кноп дарах байдал арилна гэж үзжээ.
 

Ийнхүү ирэх намраас гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, төгөлдөр хуурддаг зохисгүй явдал төгсгөл болох юм. Бусдын өмнөөс санал өгч гишүүний, цаашлаад иргэдийн эрхэнд халддаг байдал эцэс болно гэдгийг хууль санаачлагчид хэлж байв.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-18 11:45:05
    Би ингэж хэлмээр байна гэдэг үгийг болиулах хэрэгтэй. Хэлсэнд тооцох уу үгүйд тооцох уу? Ярих хэлэх хичээлд суулгаж байж тангараг өргүүлдэг болгоё
    182.160.37.95
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-17 15:32:42
    малнуудад юу ч гээд нэмэргүй, хувьсаж байдаг орчлонд хувьсгал хэрэгтэй
    103.229.122.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-07-17 09:18:53
    Хурууны хээгээ одооноос хэрэгжүүлээч жижигхэн 5-6 ажилтантай газар байхад их хуралд намарсаад байх юу байгаа юм бэ?Ичэхээр юм.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-17 07:44:19
    Хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа юм шиг болох нь дээ.
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2018-07-17 04:10:25
    ah duu turuluuruu gishuud bhd taslaad ajilaa amjuulj bh n zuvduu daraa n bolson yvdliig gereerei sonsood medchih yum shuudee tiimees tataad bh hereggui .
    66.181.179.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-07-17 02:37:59
    Яана даа энэ их хуралыг хариуцлагас аль болох мултрах аргаа олох юм хурууны хээгээр санал өгөхөө дараа жилийн намар гэнэ өөрсдөө байх ч юм уу, үгүй ч юм үү .......
    112.72.2.202
    Мэдэгдсэн Хариулах