Аймгуудын наадамд хэн хэн түрүүлэв

Тулгар төр байгуулагдсаны 2227, Ардын хувьсгалын 97 жилийн ойн зарим аймгийн баяр наадам улсын наадмын өмнө болон давхцаж болсон билээ. Ингээд аймгуудын наадмын түрүү бөхөөр хэн хэн тодорсоныг сонирхуулъя.
 
Баян-Өлгий



Тус ймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос Дэлүүн сумын харьяат, Төлекийн Ерболат түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Цэнгэл сумын харьяат, Зост амралтын газрын бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэж заан цолоо баталжээ. Их шөвөгт Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит болон Баяннуур сумын харьяат шинээр харцага цолны болзол хангасан С.Заманбек нар шалгарсан юм.
 
Баянхонгор



Баянхонгор аймгийн наадам үндэсний бөхийн барилдаанд хүчинт 256 бөх барилдаж Баян-Өндөр сумын харьяат, аймгийн заан М.Батцэнгэл түрүүлж аймгийн арслан цолонд хүрчээ. Түүнтэй үзүүр түрүүнд Өлзийт сумын харьяат, аймгийн начин Э.Амгаланбаатар шөвгөрөн барилдаж үзүүрлэснээр аймгийн заан болж наадамчин олноо баярлуулав.
 
 
Говь-Алтай




Говь-Алтай аймгийн баяр наадамд хүчит 256 бөх барилдаснаас Төгрөг сумын харьяат сумын заан Д.Эрдэнэтулга түрүүлж “Аймгийн арслан” цол, Цээл сумын харьяат аймгийн начин Х.Ариунбаатар үзүүрлэн “Аймгийн заан” цол хүртжээ. Аймгийн баяр наадамд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын заан Б.Соронзонболд, Монгол Улсын начин С.Эрхэмбаяр, Д.Батбаяр, Д.Лхагвадорж, Н.Баярмагнай нарын улсын цолтой долоон бөх ирж, барилджээ.
 
Говьсүмбэр



Говьсүмбэр аймгийн баяр наадам долдугаар 07, 08-ны өдрүүдэд боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан 44, аймгийн заан 11, аймгийн харцага 22, аймгийн начин 44, сумын заан 117, залуу бөх 22, нийт 19 аймгийн 256 бөх барилджээ.

Наадамд Дорноговь аймгийн Айраг сумын харъяат аймгийн заан Мөнхжаргалын БЯМБАДОРЖ найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн байна. Үзүүрт Ховд аймгийн Зэрэг сумын харъяат харъяат залуу бөх Жаргалсайханы ЖАВХЛАН шалгарч аймгийн цолны болзол хангажээ.
 
Дархан-Уул



Найрамдлаар овоглосон Дархан хотын баяр наадамд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодогложээ. Тодруулбал, Улсын начин С.Даваасамбуу, аймгийн арслан 14, аймгийн заан 16, аймгийн харцага 8, аймгийн начин 15, сумын заан 108, сумын начин 35 бөхөөс гадна залуу бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан барилдлаа.  Наадмын түрүү бөхөөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Аймгийн хурц арслан Сүрэнжавын ОЧИРБАТ тодорч, хурц чимэг хүртжээ.

Дорнод



Дорнод аймгийн баяр  наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдсанаас Халхгол сумын харьяат Аймгийн начин Б.Батдорж найм даван түрүүлж, аймгийн арслан цол, Баян-Уул сумын харьяат аймгийн начин  Г.Төрболд 7 даван үзүүрлэж, аймгийн заан цол тус тус хүртжээ. Их шөвөгт Баян-Уул сумын харъяат, аймгийн арслан Г.Төрмөнх, Булган сумын харъяат, аймгийн харцага Н.Эрхэмбаяр нар шалгарчээ.
 
Завхан



Завхан аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх уран мэх, бяр чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ургамал сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, аймгийн заан Пүрэвээгийн Өсөхбаатар түрүүлж аймгийн арслан цолыг хүртжээ. Харин аймгийн харцага М.Лхагвагэрэл үзүүрлэж, аймгийн заан цолыг хүртсэн байна.
 
Завхан аймгийн наадамд Эрдэнэхайрхан сумын харъяат, Монгол Улсын харцага М.Дармаабазар, Их-Уул сумын харъяат,  Монгол Улсын өсөх идэр начин Ж.Оргил, Монгол Улсын начин Г.Бат-Амгалан, Түдэвтэй сумын харъяат Монгол Улсын начин У.Балжинням, Б.Бадамдорж нарын бөхчүүд хүрэлцэн ирж барилджээ.
 
Орхон



Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан, хүч бяраа үзсэнээс Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Бөх билэгт дэвжээний бөх, аймгийн заан Б.Зоригтбаатар түрүүллээ. Тэрбээр Булган аймгийн Тэшиг сумын харъяат, Булган хан дэвжээний бөх аймгийн “Харцага” О.Мөнх-Ирээдүйтэй үзүүр түрүүнд тунаж үлдэж, давснаар аймгийн арслан цолны болзол хангажээ. Харин долоо давсан аймгийн харцага О.Мөхн-Ирээдүй аймгийн заан цол хүртсэн юм.

Өвөрхангай



Өвөрхангай аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглон барилдсанаас Хархорин сумын харъяат, аймийн харцага Оюунгэрэлийн Наранбаатар бяр хүч, уран мэхийг уралдуулан түрүүлж, Аймгийн арслан цол хүртэв. Баян-Өндөр сумын харъяат, аймгийн арслан Т.Ядамсүрэн үзүүрлэж, Баянгол сумын заан Г.Эрдэнэбаяр, Бат-Өлзий сумын заан Т.Идэрдорж нар шөвгөрлөө.
 
Өмнөговь



Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадамд хүчит 256 бөх зодоглосноос Аймгийн заан Б.Амгаланбаатар түрүүлж АЙМГИЙН АРСЛАН болж, Аймгийн хурц арслан Ш.Дарханбат үзүүрлэлээ. Харин Аймгийн арслан Э.Нямаа, Аймгийн харцага М.Адъяахүү нар шөвгөрчээ.

Сүхбаатар



Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн харцага Н.Өсөхбаяр аймгийнхаа баяр наадамд найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Харин Дарьганга сумын уугуул, аймгийн харцага М.Гансүх долоо даван үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн байна.

Тус аймгийн баяр наадамд Монгол Улсын начин Ц.Анхбаяраар магнайлуулсан 256 бөх зодоглосноос аймгийн начин цолтон гурав, харцага цолтон нэг тус тус шинээр төрөн гарчээ.
 
Сэлэнгэ



Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд боллоо. Монгол Улсын начин Н.Бүрэнбаатар, Ганхуяг нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг үзэн барилдсанаас Цагааннуур сумын харъяат “Таван хан” дэвжээний бөх сумын заан Б.Орхонбаяр түрүүлж аймгийн арслан, Мандал сумын харъяат аймгийн харцага О.Энхжаргал үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Хүдэр сумын харъяат аймгийн заан Э.Төрболд, Мандал сумын харъяат Х.Наранбаяр нар шөвгөрчээ.
 
Төв



Төв аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос Төв аймгийн Баянчандмань сумын харъяат Аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж Хурц арслан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Аймгийн начин М.Тэгшбаяр үзүүрлэж Заан цол хүртжээ. Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Төв аймгийн Төв аймгийн Заамар сумын харъяат Сумын заан Л.Даваажамц 6 даван шөвгөрч Аймгийн харцага цол, Эрдэнэсант сумын харъяат Аймгийн харцага Н.Дашдаваа нар үлдэв.
 
Увс



Увс аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч сорьсноос  Увс аймгийн Тэс сумын харъяат, Увс нуур галын бөх Аймгийн заан Жамсрангийн НЯМ-ЭРДЭНЭ найм даван түрүүлж Аймгийн арслан цол хүртжээ. Мөн  Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Увс нуур галын бөх, сумын заан Мөнхжаргалын УЛААНХҮҮ зургаа давж "Аймгийн харцага" цол хүрсэн байна.

Ховд



Ховд аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-ний өдөр болж өнгөрлөө. Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Г.Алтангэрэл, Монгол Улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн Монгол Улсын начин И.Мөнхбаатар нараар 256 бөх хүч үзэн барилджээ.

Наадмын түрүү бөхөөр Алтай сумын харьяат аймгийн заан Г.Хишигбат тодорч аймгийн арслан цол, Үенч сумын харьяат, аймгийн начин Б.Уртнасан үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн байна.
 
Хөвсгөл

Хөвсгөл аймгийн баяр наадамд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг үзэн барилдсанаас 1 арслан, 1 заан, 1 харцага, 3 начин нийт 6 шинэ цолтон төржээ. Наадамд Бүрэнтогтох сумын уугуул аймгийн Заан Э.Баасанжав түрүүлж аймгийн Арслан цол, Цэцэрлэг сумын уугуул аймгийн начин  Г.Бат-Орших үзүүрлэж аймгийн Заан цол хүртсэн байна.
Улсын начин М.Эрдэнэбат, Шинэ-Идэр сумын уугуул сумын заан Х.Бөхбаяр шөвөгт үлдэж аймгийн Харцага цол хүртжээ. Энэ жилийн хоймор нутгийн наадамд Архангай, Булган, Хөвсгөл, Дорноговь гэсэн 4 аймгийн бөхчүүд зодоглосон төдийгүй Б.Баянмөнх, С.Дэлгэрбат, Б.Бадрал, Н.Баттулга зэрэг улсын начин цолтой зургаан бөх ирж, барилджээ.

Хэнтий



Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадамд 256 бөх барилдаж, Хэнтийн аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн харцага Д.Аззаяа түрүүлж аймгийн Арслан цол хүртэж, Цэнхэрмандал сумын харьяат аймгийн начин Б.Мандалбат үзүүрлэж аймгийн Заан болж наадамчин олноо баясгалаа.

Харин шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын бөх Улсын арслан Э.Пүрэвдагва, Архангай аймгийн Өлзийт сумын бөх Сумын Заан Б.Анхтөр нар үлджээ.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Temuun 2018-07-18 13:57:08
    Mongoloor dvvren b.saitiwiin huliig ch diilehgui aimgiin tsolton bh bolj de
    66.181.160.113
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2018-07-17 22:04:29
    aimgiin tsol gedeg chini mungutei zalitai l bol heniich hamaagui tsol boltson sh dee
    122.201.22.40
    Мэдэгдсэн Хариулах
  • dundgowi 2018-07-17 16:07:09
    nohoi ruu chuluu shideh geheer aimgiin tsolton onogdoh geed bdg boljee olon bolj haalttai naadam genvv aimgiin awarga ymu geher naadam bh ym da 1990oni aimgiin ...
    122.201.22.40
    Мэдэгдсэн Хариулах
  • dawaa 2018-07-17 14:26:24
    mongold 2ym ih olon bdg gesen purus aimgiin tsol awsan geh hvmvvs hoer mongoloor dvvren bn da
    122.201.22.40
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2018-07-17 14:03:04
    ene olon haallttai naadam chanargui aimgiin tsoltongoor mongol dvvrlee ingej hudlaa jvjigt oroltsoj bhr tsolondoo ezen sumiin ywii da
    122.201.22.40
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-07-17 10:47:58
    хоер зуун тавин зургаан бех барилдсан гэдэг юу л бол арай л елгийтэй хуухэд барилдуулаагуй байх
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-07-17 04:56:05
    улсын арслан Пүрэвдавга Хэнтийд очиж шөвөгт бууж өгөн хиймороо доройтуулсанаас улсад доогуур унасан байна л даа...Бөх хүнд илүү шунал хэрэггүй байдаг юм.
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах