Монгол Улс Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр/07.16/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар “Гамшигийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний  хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл өвдөж, санаа зовниж байна. Хэдхэн хоногийн өмнө Гамшгийн асуудлаарх Азийн сайд нарын ээлжит бага хурал Улаанбаатар хотноо болох үеэр улс орнууд гамшгийн эрсдлийг гагцхүү бүгдээрээ хамтдаа байж даван туулах тухай ярилцсан билээ. Энэ талаар хэлэлцээд удаагүй байтал Япон Улсад үерийн гамшиг тохиолдлоо. Бидний хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг дахин мэдэрч байна” гээд монголчууд бүгдээрээ хүнд хэцүү цагт япон анд нөхдүүддээ сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээс хүсч байгааг дурдав.   

Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэгт чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлээд “энэ нь Монгол, Японы бат бэх найрамдлын илэрхийлэл юм” гэдгийг онцлов.


Үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас Япон Улсын төр, засгийн удирдлагад эмгэнэлийн утас тус тус илгээгээд байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2018-07-19 05:09:18
    Ene mongold chini end tend uer usnii auyl nuurleed bnaa naad 100 myangan dollaraa endee zartsuul
  • ИРГЭН 2018-07-17 09:35:45
    БИД ИНГЭЖ ДИПЛОМАТ ЁСЫГ ГУТААЖ БОЛОХГҮЙ БАЙХАА. ЯДАЖ УЛС ОРНЫГ ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ УХАМСАРЛАХ ЁСТОЙ.
  • !!!! 2018-07-17 05:18:16
    Ulaan hamart Offshorchin odoo tegeed matriin nulims unagaaj baigaa yum bizdee , show hiihee bolio chi oligtoihon tusal za yu !!!
  • зо 2018-07-17 01:53:14
    арай бишээ энэ хүн чинь гадаад явдалын яамны сайд биздээ нөгөө дипломат ёс хаачив,
  • Ч 2018-07-17 01:41:56
    Цагаан өмдтэй сайд, албан ёсны арга хэмжээн дээр... зохисгүйэээээ