Баяр наадмын өдрүүдэд 72 иргэний амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр амралтын өдрүүд буюу  долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд объектын гал түймрийн 24, аврах ажиллагааны 30 нийт 54 удаагийн дуудлагаар ажилласан байна. Гал түймрийн утаажилтийн бүсээс 7, гал түймрээс 1, үерийн уснаас 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голд живж голын салаанд боогдсон 3, байшингийн 5 давхраас унаж амиа хорлохыг завдсан 1, Туул голын усанд машинтай боогдсон  53, Ариун цэврийн /жорлонгийн/ нүхэнд унасан 1, Сонсголонгийн гүүрнээс голын усанд унаж бэртсэн 1 нийт 72 иргэнийг авран хамгаалах ажиллагаа зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагын 10,9 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ. Гал түймрийн улмаас 1 иргэн, усны ослын улмаас 2 иргэн, үйлдвэрийн ослын улмаас 1 иргэн амь насаа алдсан байна.

Нийслэл хотод долдугаар сарын 10-ны 07:00-14:00 цагийн хооронд орсон борооны улмаас үерийн далангийн усанд хүүхэд урссан, гэр усанд автсан, байшингийн суурийн давхарт ус орсон зэрэг 19 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын албан хаагчид шуурхай арга хэмжээ авч, үерийн усанд урссан 1 хүүхдийг аварч, байшингийн дээвэр нурж гэмтсэн 1 хүүхдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ. Мөн гэр нь усанд автсан айл өрхийн 2-оос 74 насны 4 иргэнийг аюулгүй газарт гаргаж, гэрийг нүүлгэн шилжүүлж ажилласан байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.