Өлгийд үер бууж,  275 айл өрх усанд автав
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд долдугаар сарын 15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орж, уруйн үер буужээ. Үерийн улмаас тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан байна.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын 3 хүн, Нийтийн аж ахуйн үлчилгээний “СУАТ” ХХК-ийн 5 хүн, “ЖОЛ” ХХК-ийн 8 хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн ажиллаж үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулжээ.

Одоогоор 2.8 км урт шуудуу татаж усыг зайлуулж, хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-07-18 02:49:36
    Өмнөх жил бас л үерт автлаа гэж байсан. Яасан хаширдаггүй, хамгаалдаггүй, хэнэггүй хүмүүс, дарга нар вэ.
  • yrbaach sarbaach baibal gorigyi yum irne 2018-07-16 11:23:39
    Elgiin sabar dagznyyd hezyydlee dee!!emne ni bas end yert abtaj baisan syy!!!ed nar yagaad aimgaaraa yert byygaad bnaa!tenger byrhang hilegnyylsen tal bna daa!c...
  • Zochin 2018-07-16 10:54:03
    Uer usnii ayul oirhon baigaa ued zohion baiguulaltand orj dalan shuuduugaa barih heregtei,baigaliingamshig neg eder shuu dee, busad ornuudiig haraj baikhad uile...
  • Сүрэн 2018-07-16 09:22:52
    Аймагийн ард түмнээ зохион байгуулаад далан хаалт хийгээч дээ айл ч гэсэн бороо орохоос өмнө гэртээ шуудуу татдаг биз дээ
  • zochin 2018-07-16 08:44:06
    ueriin hamgaalalt bariachee, heneer hiilgeh geed ene aimguud huleedeg bainaa
  • irgen 2018-07-16 04:11:56
    Davgadorj avragaa edend tuslana bizdee
  • Бат 2018-07-16 03:47:39
    Одоо байгалын өөрчлөлтөөр яаж ч мэднэ буух газраа зөв сонгохгүй бол хохирноо өлгийд энэ үзэгдэл саяхан гараа биздээ анхаар