С.Ганбаяр  Мадридын Гранприд аваргаллаа
Чөлөөт бөхийн Мадридын Гранпри тэмцээн долдугаар сарын 14-15-нд Испанийн нийслэл Мадрид хотод боллоо.

18 дахь удаагийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болсон бөгөөд манай улсаас хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос 70 кг-ын жинд ОУХМ С.Ганбаяр алт, 65 кг-д ОУХМ Т.Тулга хүрэл медаль хүртэв.

С.Ганбаяр Мадридын дэвжээнд Германы Вильям Стиер, Канадын Диллон Уильямс, Казахстаны Аслан Куанышбеков нарыг ялж тус тэмцээний аварга болсон юм.

ОУХМ Т.Тулга аварга болох ерөөлтэй ОХУ-ын Артур Бадтиевт ялагдсан ч Тайваний Чан Ю-Суан, Унгарын Норберт Лукас, эзэн орны Хавьер Андижар нарыг ялснаар хүрэл медалийн эзэн болжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.