Зарим худалдааны төв маргаашнаас ажиллана

Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор захууд амарч байна. Гэхдээ энэ сарын 16-аас буюу маргаашнаас зарим захууд ажиллаж эхлэх аж.

Тодруулбал, “Барс” 1, 2 худалдааны төвүүд долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг дуустал амарч, долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 11–17-ыг дуустал амраад, долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Хар хорин” худалдааны төв долдугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарч,  17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-15 10:38:38
    зугаалж чададхгҮЙ зам дээр хогоо шидээд өнгөрдөг болжээ: ууттай хайрцагтай хог зам дээр хэдэн удаа таарлаа.
    103.229.122.172
    Мэдэгдсэн Хариулах